Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр: Ерөнхий сайдын томилгоонд хууль зөрчсөн зүйл байхгүй

olloo_mn_1409978185_mon

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж яригдаад байгаа. Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулдаг. Энэ үндэслэлээр УИХ-аас Б.Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаас нь чөлөөлөөгүй байхад Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон нь хууль бус гэгдээд байгаа юм.

Харин энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр хэлэхдээ “АТГ-ын дэд даргыг ТЕГ-ын даргаар томилохдоо өөртэй нь санал солилцсон. Тухайн хүн өөрөө ажлаас гарах хүсэлтээ өгсөн бол болдог. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Харин Ерөнхий сайд бүтэц хүлээхгүйгээр томилгоо хийж болно” гэсэн хариултыг өгжээ.

АТГ-ын даргаар томилогдсон Б.Хурц өнөөдөр өглөө ажлаа хүлээн авчээ.


URL:

Сэтгэгдэл бичих