“Байгаль хамгаалах болон усыг халдваргүйжүүлэх аюулгүй хадгалах” төслийн үр дүнг танилцуулах уулзалт боллоо
“Байгаль хамгаалах болон сургууль өрхийн түвшинд усыг цэвэршүүлэх, аюулгүй хадгалах” төслийн хүрээнд НЭМҮТ холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулсан “Өрхийн түвшинд ус цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх, аюулгүй хадгалах талаар эрүүл зан үйл төлөвшүүлэх, зан үйл өөрчлөх харилцааны Хөвсгөл аймгийн стратеги”-ийг танилцуулж, хэлэлцүүлэн хүлээлгэж зөвлөлдөх уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингис Хаан зочид буудалд боллоо.
Эрүүл зан үйл төлөвшүүлэх – зан үйл өөрчлөх харилцааны орон нутгийн энэхүү стратегийг Австралийн тусламжийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сангийн техник, санхүүгийн тусламжтайгаар Нийгмийн Эрүүл Мэнийн Үндэсний Төв, Эрүүл Мэндийн Бодлогыг Дэмжих сангийн техникийн баг бусад холбогдох оролцогч талууд, хамтран түнш байгууллагуудын төлөөлөлтэй хамтран боловсруулсан юм.
Энэхүү стратеги нь орон нутгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинжлэх ухаан нотолгоонд суурилсан Өрхийн түвшинд ус цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх, аюудгүй хадгалах талаар Эрүүл зан үйл төлөвшүүлэх – зан үйл өөрчлөх харилцааны хөтөлбөр, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, улмаар үндэсний хэмжээнд бусад орон нутагт хүүхдэд ээлтэй, эрүүл аж төрөх цогц хандлагыг төлөвшүүлэх үндэсний хэмжээний сайн туршлага, жишиг загварын нэг болно.
URL: