Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэлээ

IMG_3458Өчигдөр туурга тусгаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 90 жилийн ойн өдөр. Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооноос уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион  байгуулсан юм.

Уулзалтад Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны ахмад дунд залуу үеийн төлөөлөл болох 80  гаруй намын гишүүд  оролцлоо. Түүнчлэн Монгол Улсын хилийн зурвасыг байгуулалцаж явсан 70-р үүрийн гишүүн бэлтгэл хурандаа Гончигийн Хүүжий гуай оролцож, түүхэн үйл явдлын дурсамжаа ярьлаа. Тэрээр он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй үйл явдал бол 1924 оны арваннэгдүгээр сарын 26 юм гээд сүүлийн хоёр, гурван жил эл өдрийн үнэ цэнэ, ач холбогдлыг үгүйсгэх, бүрхэгдүүлэх санаа бодол энэ засгийн үед биежиж, бүр зорилгодоо хүрч байгаад эмзэглэж явдгаа илэрхийллээ.

Хууль зүйн ухааны доктор Болбаатарын Гүнбилэг тус арга хэмжээний нэгэн хүндтэй зочин байсан бөгөөд “Тусгаар тогтнол” сэдвээр илтгэл тавьж, “Монгол Улсад тусгаар тогтнолоос илүү үнэтэй эрхэм зүйл үгүй” хэмээн онцолж, оролцогчдын асуултад хариулт өглөө.

Хойч үеийн төлөөлөл болсон Батжаргалын Баттүвшин “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би”, Билгүүнсайханы Мөнхтулга “Би Монгол хүн” шүлгийг уншиж сонирхуулсан юм..

Тус арга хэмжээний үеэр МАН-ын үйл ажиллагааг дэмжигч 6 залуу намд элсэх өргөдлөө өгч, батлахаа гардан авсан бөгөөд тус уулзалтад оролцогчид тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, эрх баригчдын харалган бодлогын балгаар тэмдэглэлт өдрөөс хассан ч ард олны зүрх сэтгэлд энэхүү өдөр онцгой тэмдэглэлт баяр хэвээрээ үлдсэн гэцгээж байлаа.

Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэлээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэлээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэлээ

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих