Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль таван оюутанг БНСУ-д суралцуулна

20141029_125804

Монгол улсад шинжлэх ухаан технологийн чиглэлээр шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон төсөл хөтөлбөрийг боловсролын салбарт нэвтрүүлж байгаа. Түүний нэг нь ШУТИС-ийн харьяа Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулиас зохион байгуулж буй  БНСУ-ын Улсан хотын Шинжлэх ухаан технологийн үндэсний институт оюутан элсүүлэх математикийн уралдаан юм. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд зохион байгуулагдаж буй тус уралдаанд  их дээд сургуулийн оюутан, ахлах ангийн сурагч оролцох боломжтой. Тус уралдааны бүртгэл энэ сарын 28-нд дуусч, нэгдүгээр шатны шалгаруулалт 29-нд эхлэх ажээ. Тус уралдаанд шалгарсан таван оюутанг 100 хувийн тэтгэлэгтэй БНСУ-ын Улсан хотын Шинжлэх ухаан технологийн үндэсний институтэд суралцуулна.


URL:

Сэтгэгдэл бичих