Төр болоод иргэдээс тэлээлж иддэг хувийн сургуулиудын хувьсах зардлыг танана
Өнөөгийн нийгэм дэх боловсролын асуудал нилээдгүй асуудал үүсгээд байгаа. Улсын сургуулиуд нь гурван ээлжээр хичээллээд хүүхдүүд нь илүүдсэн гээд л ярих зүйл ар араасаа хөврөнө. Мөн үүнийг дагаад сургуулиудын байрыг дахин шинэчлэх нэрийдлээр хэд хэдэн сургуулиудын байрыг акталж нураалгасан ч өдий хүртэл баригдсан зүйлгүй харин тус сургуулиудын ойролцоох сургуулиудын ачааллыг нэмэхээс хэтэрсэнгүй.
Харин энэхүү нийгмийн хэрэгцээг дагаад хувийн ерөнхий боловсролын сургуулиуд үүд хаалгаа нээж бага ч гэсэн хүүхдийн боловсролд анхаарч байгаа ч начир дээрээ зах зээлийн хуулиар төлбөр нь хэт өндөр байдаг. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ боловсролтой иргэн болгохын төлөө байдгаа бариад л гүйчихдэг нь тэдэнд зөөлөн сайхан хоол болдог гэхэд болно. Тиймдээ ч эрэлтийг дагаж нийлүүлэлт өсдөг зарчимаар ажиллаж байгаа хэдий ч төлбөр нь иргэдийн амьдралд тийм ч тохиромжтой байгаа билүү.
Гэтэл засгийн газраас хэрэгжүүлж байгаа ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн хувьсах зардалыг төрөөс 100 хувь даана гээд хуульчилчихсан. Энэ хуулийн цоорхойгоор нь эцэг эхээс нь их хэмжээний төлбөр авчихна, дээр нь төрөөс хүүхдийн хувьсах зардлын мөнгийг авчихна. Ингэж л эдийн засаг доройтож байгаа өнөө үед тэлээлж төр болоод ард иргэдээ шулах аргыг хэрэгжүүлээд байгаа хувийн тодотголтой сургуулиудын асуудлыг өнөө л хөндөхнө үү дээ. Ямартаа ч гаргасан хуулиа эргэж харж эдийн засгийн цоорхойг нэхэх талаар яригдаж байгаа ажээ. Хувьсах зардлын хувьд уян хатан үнэлгээгээр нийт хүүхдэд олгох юм байна.
ЧОЙ
URL: