ЦЕГ-ын даргаар Р.Чингис, ШШГЕГ-ын даргаар Б.Билэгт нарыг томилжээ
Өчигдөр болж өнгөрсөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагуудын удирдлагыг чөлөөлж, шинээр томилсон шийдвэр гаргалаа.
Энэ дагуу томилогдоод удаагүй байсан ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Р.Чингисийг томилжээ. Шинээр томилогдсон ЦЕГ-ын дарга Р.Чингис өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байгаад, Хууль сахиулах Их сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байсан юм.
Харин ЦЕГ-ын даргын албан тушаалаас хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд хандаад байсан Б.Билэгтийг ШШГЕГ-ын даргаар томилсон байна.Тэрээр өмнө нь ЦЕГ-ын даргаас гадна Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан билээ.
URL: