Долларын тэрбумтан хоёр эрхмийн нэг нь хэн бэ?

d51d8f80f44dbd0ebig

Сингапур дахь WealthX компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтануудыг тодруулсан судалгаагаар монгол улсаас хоёр ч долларын тэрбумтан тодорч, нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн бичигдээд байгаа юм.

Манай улсад гадны хөрөнгө оруулалтгүй, хувийн хэвшил дундаа толгой цохидог хэд хэдэн групп бий. Үүний нэг нь “MCS групп”, “АПУ” ХК, “МАК” ХХК, “Гачуурт” ХХК, “Ажнай” корпораци юм.

Монголдоо нэгт бичигддэг “MCS групп”-ын ерөнхийлөгч Ж.Оджаргал долларын тэрбумтан эрхмийн нэг гэж нэрлэгдээд байгаа. Түүний нийт хөрөнгө 2.5 тэрбум ам.доллар гэх бөгөөд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд “MCS групп”-ээс “Интерпресс”, “Медимпекс”, “Анун”, “Грандхаан Айриш Паб” компаниуд бие даан гарсан байна. Энэ онд “MCS групп” 208 тэрбум төгрөгийн татварыг улсад төлжээ.

Харин хоёр дахь долларын тэрбумтан хэн бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Манай улсад  “MCS групп”-ээс гадна “АПУ” ХК, “МАК” ХХК, “Ажнай” корпораци, “Гачуурт” ХХК гэсэн дотоодын хөрөнгө оруулалттай компаниууд бий.

Энэ онд “АПУ” ХК 157 тэрбум, “МАК” ХХК 86.4 тэрбумын татварыг тус тус төлсөн аж. Тэгэхээр хоёр дахь тэрбумтан Монгол улсдаа топ компаниудын нэгд тооцогддог “АПУ” компанийн захирал П.Батсайхан байх магадлал өндөр байна.

Түүний хөрөнгийг 500 сая ам.доллар гэж хэдхэн жилийн өмнө баримжаалж байсан билээ. Ер гаруй жилийн түүхтэй үндэсний томоохон үйлдвэрлэгч компанийн зүгээс хувь нийлүүлэгчиддээ 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан цаг саяхан. Тэгэхээр одоогийн таамаг ёсоор бол “АПУ” ХК-ийн захирал П.Батсайхан долларын тэрбумтан байх гэж хүмүүс үзэж байгаа ажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих