Тэнэмэл хүүхдүүд ба хүний эд эрхтэний бизнес

20141126100203Харь шашны Lotus буюу “Бадамлянхуа” асран хүмүүжүүлэх төвд очсон хүүхдүүдэд махан хоол идүүлдэггүй, хүчээр цагаан хоолтон болгодог байна. Асрамжийн хүүхдүүдийн ерөнхий биеийн хөгжил тааруу, давжаа биетэй, өвчлөмтгий сэтгэн бодох чадвар муу, уургийн дутагдалтай байсныг эмч нарын үзлэгээр тодорхой болсон юм. Монгол улсын хууль Стандартчлал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн баталсан тогтоолоор “Хүүхдийн асрамж хамгааллыг тухайн байгууллагын удирдлага нь Монгол улсын иргэн байна” гэсэн үндсэн шаардлага байдаг. Гэвч “Бадамлянхуа” асрамжийн төвийг гадаадын иргэн ажиллуулж байсан юм. Хүүхэд асран хүмүүжүүлэх “Бурханы тэнгэр элч” төрийн нэр бүхий удирдлага АНУ-ын иргэн Бат-Оюун Чарьлз Давидсон гэгчтэй хамтран 2009 төвийнхөө гурван хүүхдийг “худалдсан” гэх хэрэг гарчээ. АНУ руу хууль бусаар хил давуулчихаад үрчлүүлэх гэж хөөцөлдөж явсан юм байх. Гэвч холбогдох байгууллагуудын хүүхэд үрчлэн авах шаардлага хангаагүй учраас багачуудыг жуулчны визээр АНУ-д аваачсан сураг дуулдаад өнгөрсөн. Мөн 2009 оны зун тус асрах газраасаа гарч ой руу ороод сураггүй алга болсон хүүг одоо хүртэл олоогүй л байна. 2012 онд Гадаад харилцааны яаманд болсон олон улсын хуралд оролцсон Австралийн төлөөлөгч нэгэн зүйлийг мэдэгдсэн байдаг. Түүний хэлснээр Австрали улсын хилээр манай улсын 13-15 насны таван хүүхэд харгалзах хүнгүйгээр нэвтрэх гэж байгаад саатуулагдсан гэнэ. Эдгээр хүүхэд цугаараа бүтэн өнчин байсан бөгөөд хэн тэднийг тив алгасан авч явсан мэдээлэл олдсонгүй. Мэдээж асрамжийн газрын данстай эдгээр хүүхдүүд баян саятны донор болох аюулаас аврагдан эх нутагтаа эргэн ирсэн нь сайшаалтай. Хэдхэн хоногийн өмнө 17 настай Цэцэгдарь гэх охин хараа хяналтгүйгээр БНХАУ-ын хилээр нэвтэрч Бээжин дэх манай консулын газар түр орогнож байгаад эх орондоо ирсэн. Барс захын траншейнд амьдардаг охины жинхэнэ нэрийг Болортуяа гэдэг бөгөөд 12 настайгаасаа тэнэмэл амьдралыг сонгосон. Хэдэн сарын өмнө өөрийгөө Нямбат гэж танилцуулсан эр “Чи ийм хөөрхөн байж, битгий траншейнд амьдар” хэмээн түүнийг Нисэх дэх хашаа байшиндаа авчирчээ. Тэнд гурван сар болох хугацаанд Болортуяагийн нэрийг сольж Дарьзавын Цэцэгдарь гэсэн төрсний гэрчилгээ олж өгчээ. Энэ хугацаанд охиныг байнга эмнэлгээр дагуулан явж, эд эрхтэнийг нь шинжилгээнд оруулж, ханиад үрэвсэл зэргийг эмчлүүлсэн гэнэ. Ингээд Болортуяаг дагуулан Хятадад сургуульд суралцуулах нэрээр авч явсан боловч Нямбат гэх тэр эр Эрээнд тосож авсангүй. Дээрх баримтаас харахад манайд өдөр бүр тэнэмэл жаалууд ба гадны шашны асрамжийн газар орогнож буй хүүхэд алга болж тэд хил даваад байгаа эсэхийг тодруулахаар НЦГ-ын хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Баатархүүтэй уулзсан юм.

Ер нь хүүхэд алга боллоо гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөр бүр бүртгэгддэг. Ойролцоогоор сард 200 орчим , хоногт 7-10 хүүхэд алга болсон талаар дуудлага ирдэг. Зарим тохиолдолд хүүхдүүд эцэг эхдээ хэлэлгүй нэгнийдээ хонодог, “PC” тоглоомын газруудаар хонож тоглодгоос болоод эцэг эхчүүд хүүхдээ алга болсон гэж дуудлага өгөх нь элбэг байдаг. Түүнээс гадна бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх тохиолдол ч их гардаг. Би саяхан 16-17 насны охидыг хууль бусаар биеийг нь үнэлүүлсэн дагуулж яваад хүчирхийлсэн тохиолдлууд ч өмнө нь гарсан. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хувьд ихэвчлэн 15-17 насны хүүхдүүд байдаг. Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар нийт 337 хүүхэд гэмт хэрэгт холбогдсоноос 104 нь дунд сургуулийн сурагч байх жишээтэй. Харин 516 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмт хэргийн золиос болж хохирсон байдалтай байна.

Гэмт хэрэгт холбогдож буй хүүхдүүдийн 50 гаруй хувь нь сургуульд сурдаггүй, эцэг эх нь анхаарал халамж тавьдаггүй хүүхдүүд байдаг гэсэн тоо гарсан байна. Үүнээс 14 хүүхэд хүчингийн хэрэгт холбогдсон гэсэн тоо баримт байна. Хил гаалиар хууль бусаар хүүхэд гаргах гэж байгаад илэрсэн гэмт хэргийн шинжтэй зүйл одоогоор манайд бүртгэгдээгүй байна. Таны сая асуусан тэнэмэл хүүхдүүдийн тухайд гэвэл хүний наймааны золиос болоод байгаа талаарх мэдээлэл одоогоор манайд бүртгэгдээгүй байна. Тэгээд ч нэг үеэ бодвол хүүхдүүдийг асран хамгаалах асрамжийн газрууд олон болчихсон, тэндээ хүүхдүүдээ асарч хамгаалаад өсгөж байгаа шүү дээ. Улсын хэмжээнд 30 гаруй асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн хариулж байлаа. Тэгэхээр цагдаагийн ажилтны ярьсан 30 гаруй асрамжийн газар дээр  насанд хүрсэн хүмүүсийн асрамжийн төвүүдийг нэмбэл нийслэл хотод 50 гаруй ТББ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Асрамжийн төвүүдэд байнга амьдардаг тэнэмэл хүмүүсийн нарийн судалгаа гэж байдаггүй гэнэ. Тэд дүн өвлийн улиралд асрамжийн газар орогнож Есүс бурхныг магтан дуулж биеэ тэнхрүүлж аваад хавар болохоор алга болдог. Тэгээд намар ирэхээрээ зарим нь нас барсан хэмээн ам яриа дуулддаг юмсанж. “Яаж яваад нас барсан хаана амиа алдсан” зэргийг лавлахад зарим нь “Архи ууж яваад хордож үхсэн байх” гэдэг. Нэг хэсэг нь “Талийгаач сураггүй алга болсон” гэх бөгөөд ихэнх тохиолдолд “Үнэтэй жийп машинтай хүмүүс тэднийг суулгаад авч явсан. Ахиж тэднийг хараагүй” хэмээн нийтлэг хариулт өгдөг ажээ. Хэдийгээр архинд толгойгоо мэдүүлж ар гэрээсээ дайжин орц хонгилоор амьдарч яваа хэдий боловч тэд бол Монгол улсын иргэн. УИХ-аар мал сүргийг төрийн хамгаалалтанд авсан атлаа иргэнээ тоохгүй байгаа нь эмгэнэлтэй.

 

Х.Хорлоо

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих