Гадаад хүнтэй гэрлэхийг хүсэгчдэд: Камбож бүсгүйн үхэл
Өнгөрсөн 08 сарын 23-ны өдөр Пусан хот хүрэх хурдны зам дээр ослын дохиогоо өгөн журмын дагуу түр зогсолт хийж байсан найман тонн ачааны автомашины араас Starex маркын автомашин мөргөсөн хэрэг гарсан аж. Энэ ослоос болж машин жолоодож явсан 45 настай Ким хөнгөн гэмтсэн бол түүний дэргэд сууж явсан долоон сартай жирэмсэн Камбож бүсгүй А хүнд бэртэн газар дээрээ нас баржээ.
Энэ хэргийг шалгаж эхэлсэн Жүннам аймгийн цагдаагийн газраас Ким нь 2008 онд гэр бүл зуучлах компаниар дамжуулан суусан Кампучи эхнэрийнхээ нэр дээр суусан өдрөөсөө эхлэн 11 даатгалын компанид хандан есөн тэрбум 500 сая воны, 26 нэр төрлийн амь насны даатгал хийсэн байсныг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Зөвхөн амь насаа алдсан тохиолдолд авах энэхүү их хэмжээний даатгалын төлбөрт л гэхэд сар бүр 9 сая 500 мянган вон төлж байсан байна. Цагдаагийн газраас Ким нь замаас гаран зогсож буй ачааны машиныг ямар ч шалтгаангүйгээр, эхнэрийнхээ суусан хэсгээр албаар илүү хүчтэй мөргөсөн гэж үзэж байгаа юм байна. Мөн шинжилгээгээр эхнэрийнх нь цуснаас нойрсуулах эм уусан байсан нь илэрсэн ба энэ бүхнээс үүдэн тэрээр даатгалын мөнгө авахаар өөрөөсөө 20 насаар дүү, долоон сартай жирэмсэн эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн хэмээн үзэн шалгагдаж эхэлжээ.
Гэмт этгээд Ким нь жолоо барих үедээ зүүрмэглэж байгаад осол гаргасан гэж мэдэгдэж байгаа ч тэрээр эхнэрээ нас барсны дараа гар утсандаа “Би чадсан шүү” гэж хэлсэн өөрийнхөө зургийг авч хадгалж байгаад устгасан байсныг цагдаагийнхан утаснаас нь сэргээн авчээ. Мөн түүнийг анхнаасаа ийм гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөн Камбож улсаас эхнэр авсан байж магадлалтай хэмээн үзэж байгаа юм байна
uls.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
бузар амьтан бэ