Хятадад сэжигтэйгээр амиа алдсан монгол эрдэмтэн

737b59c34588e72fbig

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хятадад хийсэн төрийн айлчлалын үеэр түүний орчуулагчаар ажилласан монгол залуу Бээжинд амь насаа алдсан байна.

Тодруулбал Бээжингийн Их сургуулийн докторант, МУИС-ын багш, хятад судлаач Ц.Ганбаатар өөрийн өрөөндөө цээжиндээ хутгалуулж амиа алдсан байжээ. Энэ хэрэгт хятадын цагдаа нар амиа хорлосон гэх дүгнэлтийг их шуурхай гаргасан байна.

Түүний докторын судалгааны сэдэв нь Чингис хааны урилгаар Монголын эзэнт гүрэнд айлчилсан, зарим домогт өгүүлснээр мөнхийн хутгийн тухай яриа өрнүүлсэн гэх доагийн шашины томоохон төлөөлөгч даяанч Чан Чунь бумбын амьдрал, тэмцэл байсан гэнэ. Чингис хаан болон Чан Чунь бумба нарын харилцаж асан захидлууд болон хамтран үйлдсэн хасбуу тамгат гэрээний бичгийг олж, судалгааны эргэлтэд оруулах нь түүний эрдэм шинжилгээний ажлын зорилго байсан гэж хамтран ажилладаг нөхөд нь баталж байгаа аж.Харин ойр дотны хүмүүс нь түүнийг амиа хорлосон гэдэгт одоог хүртэл итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

marvel.mn


URL:

Нэр: Mongol Огноо: 7 January 2015

Altsan bn shde todorhoi

Сэтгэгдэл бичих