Сансрын нисэгчдийн дуртгал

В. А. Жанибеков: Жаран жилийн өмнө социализмын замд дэвшин орсон Монгол орон түүхэн богино хугацаанд аварга том алхаа хийж феодалын хоцрогдлыг арилган, тэргүүний хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болохдоо ямар гайхамшигт амжилт олсныг манай энэ нислэг дэлхий дахинд яруу тод нотлон харуулсан гэдэгт би итгэж байна. Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн хамгийн нарийн салбарт ажиллаж чадах боловсон хүчнийг Монгол орон өнгөрсөн хугацаанд бэлтгэн бойжуулсныг энэ нислэг бас харууллаа.
Манай хоёр орны ард түмний ах дүүгийн эвдэршгүй бат найрамдлын ачаар Зөвлөлт, Монголын хамтарсан нислэгийг хийсэн юм.
…Гайхамшигт Монгол орны хаана ч, хэнтэй ч уулзсан хамгийн дотно сэтгэлээр хүндэтгэн зочилж, баяр баясгалан, инээд хөөрөөр угтаж байв. Хамгийн сайн сайхан бүхнийг хүн бүтээж чадна. Үүнийг Монголын жишээ харуулж байна.

1977390_10202452515728452_288683629_n

В. А. Жанибеков, Ж. Гүррагчаа

Ж. Гүррагчаа: Нар гийсэн гариг ертөнц маань яг л миний орон гэр шиг сэтгэл зүрхэнд ойр, үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа. Эх дэлхий хэмээх энэхүү орон гэр минь дайны хөлд бүү сүйдээсэй, дэлхийн үр сад энэхуү орон гэрээ үргэлж хайрлан хамгаалж, өөд нь татаж яваасай! гэсэн бодол надад өөрийн эрхгүй төрж байлаа…
Бидний хамтарсан нислэг юуны урьд энх тайван, социализмын сүр хүч, зөвлөлтийн шинжлэх ухаан, техникийн давуу талыг дэлхий нийтийн өмнө дахин нотлон харуулсны дээр манай хоёр орны ард түмэн, түүний залуу үеийнхний найрамдал, газар дэлхийд ч, сансрын уудамд ч болдоос бат, болроос тунгалаг байдгийн яруу тод баталгаа боллоо…
Чухам нам, Эх орон, ард түмний минь байнгын анхаарал халамж, Монгол, зөвлөлтийн ард түмний ган бат найрамдал эгэл малчны хүү намайг Эх орон, ард түмнээ төлөөлөн сансарт нисэх жигүүртэй болгосон юм.

734147_346379092130526_998703678_n

Ж. Гүррагчаа

В. В. Ковалёнок: Эх орон, нам над итгэл найдвар хүлээлгэж сансрын шинэ нислэгт дахин явуулбал тэр нислэгийг Монголын сансрын шинэ нисэгчийн хамт биелүүлэн манай найрамдлыг сансрын өндөрт төдийгүй гариг дундын өндөрлөгт хүргэхэд би улам ч баяртай зол жаргалтай байх болно.
…Сансрын 101 дэх иргэн, Монголын малчны хүү сансарт ниссэн нь манай ахмад үеийнхний цусаар гагнагдсан элгэн халуун найрамдлын зүй ёсны үргэлжлэл юм. Монголын ард түмний элч төлөөлөгч суусан хөлөг сансарт ниссэн тухай мэдээ биднийг маш их баярлуулж билээ. Уг хөлгийг «Салют-6» станцтай залгасан баярт мөчийг хэзээ ч мартахгуй. Сансрын хязгааргүй уудамд хоёр цэг, хоёр хөлөг, дөрвөн зүрх ойртон ойртсоор нэгдэн нийлнэ гэдэг үйэхээр бахархам хэрэг юм. Тэр үед миний нүднээс баярын нулимс гарч билээ. Бид сансарт долоо хоног хамтран ажилласан. Бидний хүслээр бол хоёр гурван сар ч ажиллах байлаа.

0000456

В. В. Ковалёнок

В. П. Савиных: Бидний анд нөхөр Ж. Гүррагчаатай бид Оддын хотхонд гурван жил нислэгийн бэлтгэл, дасгал сургууль хийсэн юм. Тэр үеэс л бидний жинхэнэ үерхэл нөхөрлөл эхэлсэн. Сансрын орон гэр болсон «Салют-6» станцын бүхээгт Ж. Гүррагчаатайгаа дахин уулзсандаа сэтгэл минь догдолж хязгааргүй баярлаж билээ.   Бид сансар дахь орон гэртээ Ж. Гүррагчаагийн авч ирсэн Монгол орны тухай гурван бүлэг кино үзсэнээ санаж байна. Ж. Гүррагчааг эх дэлхийдээ үдэж мордуулсны дараа анд нөхрөө дурсан санаж, Монгол нутгийн дээгүүр өнгөрөх бүрдээ ширтэн хардаг байлаа.

savinykh

В. П. Савиных


URL:

Сэтгэгдэл бичих