Зам дээр гарч гараа өргөөд л, хаа хамаагүй машинд суучихдагаа больё

527-1416980584indexАливаа улсын хотуудын бас нэг өвөрмөц дүр төрх нь такси болдог. Өвөрмөц, гоё өнгөтэй, цэвэрхэн таксинууд хотын чимэг болох учиртай. Иргэдийн хувьд зөвхөн таних тэмдэг бүхий таксигаар үйлчлүүлж өнөөдрийг хүртэл сураагүй л байна.

Зам дээр гараад л гараа өргөөд, хаа хамаагүй машинд суучихдаг. Баталгаагүй таксигаар үйлчлүүлж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдэх тохиолдол багагүй бүртгэгдэж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүрэгт такси үйлчилгээ эрхэлдэг 26 настай А гэгч нь үйлчлүүлэгчээ дээрэмдэж бэлгийн дур хүслээ зүй бусаар хангадаг байсныг цагдаагийнхан илрүүлэн саатуулж байсан.

Өнөөдөр Улаанбаатар хотод хууль бусаар энэ төрлийн бизнес эрхэлж байгаа 4-5 мянган такси байгааг Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтарсан судалгаагаар тогтоосон. Дэлхийн томоохон хотуудад бол таксиг зөвхөн таксины зогсоолоос л барих учиртай.

Нийслэл энэ жишгийг нэвтрүүлэх бодлогын хүрээнд 12 газарт таксины зогсоол байгуулсан. Гэвч тэнд зогсч байдаг такси ч алга, тийшээ зорьж очдог үйлчлүүлэгчид ч алга. Таксины зогсоолууд хаана байгаа вэ гэж иргэдээс асуувал бараг дийлэнх нь “мэдэхгүй” л гэж хариулна.

“Онцгой эрхтэй” жолооч нар иргэдээс “Хаа хүрэх вэ” гэж асуух нь элбэг. Тэгээд гэр хороолол, эсвэл хэт тугжрээтэй замаар явахаар бол “Явахгүй” гээд л хаалгаа хаачихна. Тэгж, ингэсхийж байгаад явлаа гэхэд километрын мөнгийг илүү тооцоод л авчих жишээтэй.

Километрийн мөнгөний асуудлыг тоолуураар шийдэх гэж хичээсэн ч жолооч нар “монголчлоод” тоолуурын гүйлтээ ихэсгэчихдэг шүү дээ. Энэ мэтээр таксины жолооч нарт иргэддээ үйлчлэх соёл нь төлөвшөөгүй байгаа юм. Хаа хамаагүй машинд суухаа больчихвол “хувийн таксичид” гэх ойлголт хүссэн хүсээгүй алга болно. Найдваргүй таксинаас үүдэлтэй гэмт хэрэг гардаг байдал алга болно гэсэн үг.

А.Намуун

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Нэр: зочин Огноо: 27 November 2014

ХАХА ХАРИН ТИЙН ХАА ХҮРЭХ ВЭ ГЭЖ АСУУЧААД ЧАДАХГҮЙ ГЭЭД НЭЭХ ЛАШ ЦАРАЙЛААД ЯВААД ӨГДГИЙН.

Нэр: Баагий Огноо: 5 December 2014

Албан такси ч бас л дээрдэхгүй байдаг л даа.

Нэр: Anonymous Огноо: 15 December 2014

taxi bol narangiin dergedees 1r emleg gewel ywahgviee gn wokzalaas hvvhdiin 100 orno gewel 5000r ywna vgvi bol … haalga tas …gvitsee taxi hol zamd ywj hydlaa huls awah spnirholtoidogoo…

Нэр: zok Огноо: 15 December 2014

taxi bol narangiin dergedees 1r emleg gewel ywahgviee gn wokzalaas hvvhdiin 100 orno gewel 5000r ywna vgvi bol … haalga tas …gvitsee taxi hol zamd ywj hydlaa huls awah spnirholtoidogoo…

Нэр: taxi Огноо: 7 January 2015

humuusee taxi bol 350-450 t,yavhad bolj bgn shuu,duudlgiin 500 t, taxi blee ter bol soyltoi naidvartai yum belee shuu.odoo yavj bgaa ,huviin taxi nuud bol denduu balai.dan har haltruud hazgai murii.sda gej durtai unee helne hotoo medehgui zovlontoi bndaa.

Нэр: taxi Огноо: 7 January 2015

ene wagon wagzaliin heden dampuu taxiijidiig juramlaj tatvar avaajee.bas hulgaaj

Сэтгэгдэл бичих