Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хөрөнгө орлогын мэдүүлэг
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Ч.Сайханбилэгийн хөрөнгө орлогыг сонирхъё. Тэрээр хөрөнгө орлогоо ингэж мэдүүлжээ. Түүний нийт орлого 21.046.950 төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 140.480.000 төгрөг байдаг аж. Орон сууц, барилга байгууламжийн тухайд нэг орон сууцтай, нийт дүн нь 226.500.00 төгрөг юм байна. Тээврийн хэрэгслийн төрөл, тооны хувьд “Lexus-570” машин 1 ширхэг, “Land Rover V1” машин 1 ширхэг, нийт 160.000.000 төгрөг хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлжээ. Эзэмшлийн 1 га газартай.
Хадгаламж, бэлэн мөнгө, данс, картны үлдэгдэл нь 90.483.500 төгрөг. Ч.Сайханбилэг ямар нэг авлага, зээлгүй аж. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын тухайд “И энд Ти ХХК”-д 50 ширхэг хувьцаа, “АСУ” ХХК 125 ширхэг хувьцаа, “Байгал Бюти” ХХК-нд 100 ширхэг хувьцаатай. Нийт дүрмийн сангийн хэмжээ нь 3 сая юм байна.
Ногдол хувийн тухайд “И энд Ти ХХК”-иас 1.5 хувь, “АСУ” ХХК-иас 12.5 хувь, “Байгал Бюти” 3.1 хувь тус тус хүртдэг. Патент, тусгай зөвшөөрлийн хувьд нэг патенттай ажээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
terbymiin urtei gd bsanni yasan
Би 0,07 га газар өмчлөх эрх авсан. Надад илүү болохгүй гэж хуульчилсан. Сайханбилэгт 1 га-г өгчихөж. Газрын албаныханы “гарыг хүндрүүлээ” юм болов уу?