Дундговь аймгийн шилдэг 40 сурагч Иргэний андгай өргөлөө

11417_764358176988084_8316994145704155910_n

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” Төрийн ордонд 12 дах жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд “Иргэний андгай өргөх ёслол” Монгол орон даяар зохион байгуулагдсан юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол Бахархлын өдөр зохион байгуулж байгаа уг арга хэмжээг Дундговь аймгийн Залуучуудын  холбоо орон нутагтаа мөн  амжилттай  зохион байгуулсан байна.  Энэ өдөр Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын шилдэг 40 сурагч ёслол хүндэтгэлийн өргөөнд иргэний андгайгаа өргөж Монгол улсын иргэний үнэмлэхээ гардаж авсан аж. Тус аймагт болсон  “Иргэний андгай өргөх ёслол”-д аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бямбалхагва оролцсон  бөгөөд шилдэг сурагч нар андгайгаа өргөж төрийн тугнаасаа адис авлаа. Ёслолын арга хэмжээнд Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын уран бүтээлч хүүхдүүд мэндчилгээ дэвшүүлж Уяхан замбативийн наран дуугаар ая барьж,  андгай өргөх ёслолыг Монгол улсын төрийн дууллаа дуулан өндөрлүүллээ. Энэхүү “Иргэний андгай өргөх ёслол” Дундговь аймаг  төдийгүй Орхон, Баянхонгор, Ховд аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт болж улсын хэмжээнд 16 настай 32897 хүүхэд энэ өдөр Монгол улсын иргэн боллоо.

10382718_764358160321419_7907389410760218176_n 10394651_764358303654738_8578308631021625587_n 10411857_764358276988074_8144521991981996451_n


URL:

Сэтгэгдэл бичих