Авто зогсоол: Бизнес эрхлэгчид ээ. Магадгүй орон сууц барихаас ч илүү ашигтай санал
Өнөөгийн Улаанбаатар хотод машин тэрэг нь олшроод хадгалах агуулах газар үнэхээр асуудал болсон байна. Энд нийтлэж байгаа шийдлийн хувилбарууд сонирхолтой ч чухам аль нь шаардлагыг хэрхэн бүрэн хангах нь энд байгаа зурагнуудаас тэр бүр сайн ойлгогдож харагдахгүй мэт. Тэгэхээр эдгээр болон байж болох бусад хувилбаруудаас сонгож барихдаа дараах шаардлагуудыг заавал харгалзаж үзсэн байгууштай санагдаж байна. Үүнд:
Нэгд, тухайн орон сууцанд амьдрах бүх иргэдийн автомашиныг багтаахуйц хангалттай тооны зогсоолтой байх.
Хоёрт, зогсоолд зогссон аль ч машин нь аль ч цагт төвөггүйгээр чөлөөтэй гарч орох боломжтой байх.
Гуравт, мэдээж авто машины бүрэн бүтэн байдал болон машины ч, жолоочийн ч аюулгүй байдал бүрэн хангагдахуйц байх.
Дөрөвт, хүүхэд тоглох газар, хөгшид цагаа өнгөрөөх сүүдрэвчүүд, мод, бут сөөг, зүлэг бүхий ногоон байгууламж бүхий талбай хэвийн хадгалагдах ёстой.
Нийтлэгч
“Стандартын шаардлага хангасан авто зогсоол Улаанбаатар хотод хэд байдаг вэ” гэсэн асуултанд хариулт хайлаа. Харамсалтай нь олсонгүй. Гэхдээ цаашид бий болох боломж байна. Дараах санаачлагыг бодит болгохыг бизнесийн байгууллагуудад уриалж байна
1. Орон сууцны В1 давхарын зогсоолын тоог нэмэгдүүлэх
Орон сууцны шинэ барилга ашиглалтанд ороход зоорийн давхарт худалдах байдлаар зогсоол төлөвлөдөг. Харамсалтай нь энэ зайд цөөн тооны машин багтдаг учир нийт оршин суугчдын талаас илүү хувь нь машинаа гадаа хонуулахад хүрч байгаа юм. Гадаа талбай ч мөн хүрэлцээтэй биш. Тиймээс зоорийн давхарын автомашины зогсоолыг дараах байдлаар төлөвлөх санал гаргаж байна. Энэ бол зогсоолын тоог нэмэгдүүлэх бодит боломж юм.
2. Гадаа талбайд давхар зогсоол төлөвлөх
Магадгүй өвлийн улиралд бэрхшээлтэй байж болох ч дулааны улиралд бол боломжийн арга. Мөн амины орон сууцны хороололд хамгийн тохиромжтой хувилбар гэж сонголоо.
3. Давхар зогсоол
Давхар зогсоол төлөвлөх явдал нь гадны улс орнуудад түгээмэл тархажээ. Харин манай улсын тухайд шинэ санаачлага юм. Гэхдээ эхний давхар зогсоолууд ашиглалтанд орж байна. Тиймээс энэ санаачлагыг улам бүр өргөжүүлэх нь хамгийн зөв гэж үзлээ. Ялангуяа төрийн байгууллагууд олноор төвлөрдөг хэсэгт дундын байдлаар ийм зогсоолыг төлөвлөж болох юм. Мөн их дээд сургуулийн хотхонд ийм зогсоол хамгийн дэвшилтэт шийдэл байж чадна
4. Тоглоомын талбай бүхий газар доорх зогсоол
Яг энэ төрлийн зогсоолыг нийслэлийн долоон ч цэгт төлөвлөх шийдвэр гарсан байдаг. Тэгвэл төлөвлөлтийг илүү боловсронгуй болгож, багтаамжийг нэмэгдүүлэх байдлаар шийдвэрлэх санал гаргаж байна. Дээд буюу ил хэсэгт хүүхдийн тоглоомын талбайгаас гадна үйлчилгээний төвийг байгуулах боломж байна. Түрээслэх болон худалдах байдлаар иргэдэд ашиглуулах боломжтой
5. Уламжлалт зогсоол байгуулах
Томоохонд тооцогдох худалдааны төвүүд, хувийн эмнэлэг, сургуулиудын гадна стандарт шаардлагад нийцсэн авто зогсоолууд байгуулагдаж эхэллээ. Гэхдээ үүний тоог нэмэгдүүлэх шаардлага мэдээж байна. Төв талбайн өмнөх хэсгийг бид эхний ээлжинд санал болгож байна.
6. Ажилчдын машиныг дээврийн давхарт төлөвлөх
Хамгийн сүүлийн санал. Төрийн болон үйлчилгээний байгууллагууд ажилчдынхаа автомашиныг барилга дотроо эсвэл дээр нь шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх цаг болжээ. Ажлын цаг эхлэхтэй зэрэгцээд авто машины зогсоол нь ажилчдынх нь машинаар дүүрчихдэг. Үйлчигээ авах иргэдийн хувьд авто замын нэгдүгээр эгнээнээс өөр сонголт үлддэггүй. Буруу энэ тогтолцооноос салахын тулд дээрх саналыг гаргаж байна. Магадгүй дээрх байгууллагууд ажилчиддаа нэгдсэн унаагаар үйлчилдэг болчихвол тэдэнд машин унах шаардлага гарахгүй байж болох юм. Энэ тохиолдолд сул зогсоолын тоо нэмэгдэх тооцоо байна.
Үгээ үйлдэл болгох цаг иржээ. Бизнес эрхлэгчид ээ. Магадгүй орон сууц барихаас ч илүү ашигтай санал байж болох юм.
Мэдээллийн эх сурвалж:
from: Batsaikhan Nyamdash
Жич: Энэ дээрх материалыг байршуулсан нийтлэлийн дор байгаа нэг коммент бас нэг боломжийн хувилбарын талаар хэлсэн байж магадгүй санагдсан тул дор хуулая. Ташрамд дурдахад, одоо зарим орон сууцнуудын хоорондох хүүхдийн тоглоомын талбайд хийсэн байгаа шиг зарим хүнийг жижиг бизнестэй болгосон ч хүүхдүүдийг тоглоомын хэвийн талбайгүй, хөгшчүүдийг сүүдрэвчгүй, бас мод зүлэггүй болгосон хирнээ орчны сууцны иргэдийн автозогсоолын хэрэгцээг бүрэн хангахгүй хоёрын хооронд юмс хийцгээхгүй байвал сайнсан. Нийтлэгч.
Зочин[103.229.121.75]
URL: