Мөрөөдлийн ажилдаа яаж орох вэ?
Би нэг өдөр бүтэн жил ажил хийгээгүй найзтайгаа өдрийн хоол идлээ. Тэр надад нэг аятайхан ажлын санал байгааг дуулгаад, миний саналыг сонсохыг хүссэн юм. “Энэ ажил тийм ч муу санагдахгүй байгаа бол илүү дээр ажил гарч ирэх болов уу?” гэж надаас асуулаа. Тэр үргэлжлүүлэн энэ ажил төгс тохирохгүй байж магадгүй гэсэн бүхий л учир шалтгаануудыг хэллээ.
Би анхааралтай сонсож, толгой дохин сууж байв. Би хариултаа хэлэх ээлжээ хүлээгээд “Чи тоглож байгаа биз дээ? Чи энэ ажилд ор” гэлээ.
Бид бүгдээрээ мөрөөдлийн ажлаа хайдаг. Гэхдээ яг мөрөөдлийн ажил байдаггүй.
Би сүүлийн хэдэн сар шинэ ажил хайж байхад найз маань шинэ ажлын жагсаалт гаргаж байв. Энэ ажил тэрэнд зугаатай, давуу талаа ашиглан гэр бүлдээ цаг гаргах, өсч хөгжих боломжийг олгожээ. Тэр Волксваген компанид ажилд орохын тулд бүхий л хүлээлтийг хангалттай бүрдүүлжээ.
Би түүнд тэр ажилдаа ороод, бусад хүмүүсээс орой болтол ажиллаж, илүү их ажил хийж, багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Энэ бүхний эцэст харахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд ажил хайж байсан хүмүүсийн туршлагаас харах юм бол хүмүүс өөрсдөд нь хамгийн их урам зориг өгдөг ажилдаа тэгж л ханддаг.
Үүнийг ажлын байр бүтээх гэж хэлдэг.
TD Банк санхүүгийн группын сургалт, хөгжлийн дарга Жэйн Хатчесоны жишээнээс дурдая. Түүний хийх ажил нь мэргэжилтнүүдтэй хамтран сургалт, хөгжлийн хэлтсийн зүгээс дотоод бизнесийн хэлтсүүдэд ямар хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлох явдал байв. Түүний нэг ажилтан нь олон нийттэй харилцах ажил хийх хүсэлтэй байсан бөгөөд хийж байгаа ажил нь түүнтэй холбогдолгүй байжээ. Жэйн тэр ажилтандаа тодорхой хуваарийн дагуу коллежуудад албан тушаал төлөвлөлт, төгсөх ангийн оюутнуудад банкаа сурталчлах, хурал зохион байгуулах ажил даалгажээ.
Тэр “Энэ бол түүний хувьд хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх, хийх дуртай зүйлсийнхээ элементүүдийг ажилдаа багтааж байгаагаараа чухал” гэж хэлж байсан юм. Бусад ажилчид түүний хийж байгаа нийгмийн ажилд дуртай байсан төдийгүй, зарим хувилбар, зорилгуудыг ч бас санал болгож байсан юм. Жэйн тэр ажлаа сайн хийж эхэлсэн. Яагаад гэвэл Жэйн түүний маш олон хэрэгцээг хангах нэг л үйл ажиллагааг түүний ажилд тохируулан өөрчлөлт хийж чадсан. Багахан өөрчлөлт хийгээд түүний ажлын бүх шинжийг өөрчилж, түүнийг идэвхижүүлж чадсан аж.
Асуудал нь юу вэ гэвэл: Бид өдөр тутмын ажилдаа түүртээд үнэхээр хийх дуртай зүйлээ ажилдаа хэрхэн нэгтгэж, үнэлэх вэ гэдгээ орхигдуулдаг. Магадгүй зарим нь бидэнд Жэйн Хатчесон шиг менежер байхгүй гэж бодож байгаа байх. Нөгөөтэйгүүр бид дуртай зүйлсээ, урам зориг өгдөг зүйлсээ ажилтайгаа хэрхэн хослуулахыг хэнээр ч заалгаагүй шүү дээ.
Хүн бүрт өгөх миний зөвлөгөө гэвэл хийж байгаа ажлынхаа юунд нь сэтгэл хангалуун, юунд нь сэтгэл хангалуун бус байгаагаа тодорхойлохын тулд цөөн хэдэн минутыг өөртөө зарцуулаарай. Хэрэв сэтгэл хангалуун бус байгаа бол яагаад гэдгээ ойлгохыг хичээ. Таны өдөр тутам хийж байгаа ажил тань урам зориг өгдөг үү? Хэрэв тийм биш бол дараах гурван асуултыг өөрөөсөө асуугаарай:
Би ямар хувь нэмэр оруулж чадах вэ?Та одоо хийж байгаа ажил үүрэгтээ өөрт тань урам зориг өгөх нэг юм уу хоёр ажил нэмэх боломжтой юу? Багийн бусад гишүүд хийх боломжтой эсэхийг бодож үзээрэй. Тэдгээр ажлуудыг үнэхээр хийх шаардлагатай юу? Эсвэл таны хувьд хэрэгжүүлбэл зохих боломжууд юм уу?
Би юу өөрчилж чадах вэ?Таны одоо хийж байгаа ажил үүргүүд таньд хамгийн их урам зориг өгдөг зүйл болон өөрчлөгдөх боломжтой юу?
Би ажлаа солих боломжтой юу?Та одоо хийж байгаа ажил үүргүүдээ багасгах эсвэл хийх боломжгүй, таны урам зориг, хөдөлгөх хүчинд тохирохгүй байгаа эсвэл таны ажилд чухал шаардлагагүй зүйлсийг хасах боломжтой юу? Танай багийн гишүүд багаа сэргээх, шинэ ажлуудыг оролдож үзэх боломжуудыг нээхийн тулд ажил үүргээ сольж хийх боломжтой юу?
“Намайг юу урамшуулдаг вэ?”хэмээх шинэ номоо гаргахын тулд би гурван жилийн турш хүмүүстэй ярилцаж, ихэнх амжилттай ажиллаж байгаа хүмүүс дуртай зүйлсээ хийж, урам зориг өгдөггүй зүйлсээ багасгахын тулд хийж байгаа ажил үүргээ өөрчлөх, шинэчлэн бүтээх чадвартай байдгийг олж мэдсэн юм. Тийм ээ, үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Бас үнэ цэнэтэй байсан.
Би найздаа учрыг нь ойлгуулж, таниулахыг хичээж байсан юм.Бид бүгдээрээ мөрөөдлийн ажлаа олох ёстой гэсэн түгээмэл ойлголттой байдаг боловч ихэнх хүмүүс утгагүй зүйл хийгээд байдаг шүү дээ. Маш олон аз жаргалтай хүмүүс шинэ замаа олж чаддаггүй. Тэд хийж байгаа ажлаа өөрчилж, тохируулдаг.
Манай найзын шинэ ажил эхэндээ төгс байгаагүй ч өдөр бүр өөрийгөө ажилдаа сайн гэдгээ батлахын тулд өөрчлөлт хийх боломжтой. Эцэст нь хэлэхэд менежерүүдэд ажил үүргийг өөрчлөөд байх цаг зав бий юу? Хариулт нь юу гэвэл өөрчилж байх нь тэдэнд маш тустай.
URL: