Дэлхийн хамгийн аюултай 25 амьтан
25. Үхлийн анчин буюу хилэнцэт аалз- Хойд африк, Дундад дорнодод ихээр үзэгдэх энэ хилэнцэт аалз жилд аалзанд хазуулж амиа алдаж буй хүмүүсийн 75 хувийг хазсан байна гэсэн судалгааг гаргажээ. Энэ нь үхлийн анчинг элбэг байдгийг нотолж байгаа юм. Хилэнцэт аалзад хазуулсан ч яаралтай тусламж авч чадсан насанд хүрсэн чийрэг хүн тэвчишгүй өвчин мэдэрдэг бол хүүхдүүд халуурах, коомд орох, татдаг болох, саа өвчин тусах зэрэг нэн аюултай.
24. Африк аягтай балт зөгий- 1957 онд Бразилийн зөгий үржүүлэгч Европ, Африкийн зөгийг эрлийзжүүлэхээр шийдсэн нь ихээхэн алдаа болжээ. Генетикийн аргаар цус холилдсон зөгийнөөс “алуурчин зөгий” төрж Америкийн нутгаар таржээ. Тэд аюултай нөхцөл байдлыг мэдэрч зугтаадаг хэдий ч хазахаар шийдсэн хүнээ милийн цаанаас дагадаг байна. Алуурчин зөгийнд хазуулсан бага насны хүүхэд шууд амиа алдах аюултай.
23. Хирс үхэр- Хирсэнд алуулсан тохиолдол дэлхийн хаа саагүй болдоггүй. Цочихдоо амархан энэ амьтан уурлаж, тэр үед таныг олж харвал зугтаана гэдэг амаргүй. Учир нь хирс цагт 40 метр хурдалдаг байна. Түүний эврийг харахад л танд ямар аюул учрах нь ойлгомжтой байна.
22. Конус эмгэн хумс- Энэ удаа, жижиг амьтнаас гарсан нэг дусал хор насанд хүрсэн 20 чийрэг эрийг хөнөөх хүчтэй. Конус хэлбэрийн эмгэн хумсыг “тамхины эмгэн хумс” гэх нь ч бий. Учир нь энэ амьтанд хазуулсан бол танд нэг тамхи татах хугацаанд л амьсгалах боломж бий. Түүний хорны эсрэг ерөндөг үгүй.
21. Хадны загас- Энэ бол дэлхийн хамгийн хортой загас. Далайн ёроолд хаданд нуугдаад, бусад загасыг дээгүүр нь явахыг хүлээнэ. Маш хурдан шаламгай энэ амьтны нуруун дээр гишгэвэл хөлгүй боллоо л гэсэн үг.
20. Цагаан аварга загас- Та энэ амтьныг олон удаа харсан биз. Түүний зэвсэг бол хурдан хөдөлгөөн, давшилтат чанар мэдээж шүд. Гэхдээ цагаан аварга загас ихэнхдээ хүнээр хооллодоггүй. Хүн хэт их ястай тул таны биеийн нэгээхэн хэсгийг л зулгаах болно. Тиймээс та далайд цус алдаж л үхэх болов уу.
19. Хар мамба- Дэлхийн хамгийн аюултай могойнуудын нэг хар мамбаг “амьд үхэл” хэмээн нэрлэх нь бий. Африкт олон үзэгдэх энэ амьтны тухай домог ч олон. Тэр маш хурдан, догшин, хортой бас уурлуулаагүй байхад гэнэт дайрдаг.
18. Зэрлэг үхэр- Энэ амьтныг тэжээмэл болгож гаршуулах гэсэн бүх оролдлого бүтэлгүйтсэн юм. Зэрлэг үхэр хүнтэй хэзээ ч дотносож чаддаггүй учраас “зэрлэг” хэмээх тодотгол авчээ. Африкт түүнийг “хар үхэл” хэмээн нэрлэдэг. Дэлхийн хамгийн том амьтдын нэг хүн лүү дайрсан бол зугтах, үхэхээс нааш хэзээ ч зогсохгүй.
17. Хорт хошуут мэлхий- Хоёрхон инч хэмжээтэй хоёр нутагтан амьтны хор 20 мянган хулганатай ямар ч армийг устгаж чадна. Энэ нь түүний хоёрхон микрограм хор нь таны зүрхийг шууд хаана гэсэн үг юм. Түүний хор арьсанд нь байдаг тул та хэзээ ч хүрч болохгүй шүү.
16. Туйлын баавгай- Дэлхийн хамгийн том махчин амьтдын нэг хүнээс хэзээ ч айдаггүй. Байгалиас махчин амьтан биш хэдий ч туйлын баавгай бусдыгаа идэх тохиолдол олон.
15. Далайн залхаг- Энэ амьтан хөнөөсөн хүнийхээ тоогоор аварга загас, матар, хадны загаснаас ч илүү амжилттай байдаг байна. Дэлхийн хамгийн хортой амьтныг нэг далайн залхагт баригдвал та амьд гарах магадлал 0 хувь шахуу юм.
14. Африкийн арслан- Энэ амьтад хүнийг идэх зорилго өвөртлөн явдаггүй ч түүний аманд амиа алдсан хүний тоо олон. 1898 онд Кенид есөн сарын хугацаанд 28 төмөр замын ажилтан Африкийн арсланд идүүлж байсан аймшигт түүх бий.
13. Нүцгэн гинж- Энэ могой ичимхий бөгөөд хүн лүү дайрах нь ховор. Гэсэн хэдий ч түүний дусалхан хор таны цусыг нөжрүүлэх болно. Өөрөөр хэлбэл нүцгэн гинжид хазуулсан хүний нүх сүв бүрээс нөжирсөн цус алдаж үхдэг байна.
12. Үлээгч загас- Энэ загас танд хөөрхөн харагдаж байгаа ч дэлхийн хамгийн хортой сээр нуруутнуудын нэг. Үлээгч загасны хор таны өрцийг татаах бөгөөд амьгалахыг тань хурдан зогсоох болно.
11. Цөөвөр чоно- Энэ амьтан өдөр хүн лүү дайрахгүй. Харин шөнө бол эсрэгээрээ. Сүрэглэн амьдрах цөөвөр чоно дайны жилүүдэд олон хүний аминд хүрснээрээ алдартай. Хамгийн гутамшигтай нь тэд ирвэс, арслан мэт багалзуурыг хазаж хөнөөхгүй. Таныг шууд л тал талаас чинь хэмлэн идэх болно.
URL: