Өчигдөр Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд их зохиолчийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол боллоо

download

Өчигдөр Их зохиолч Б.Явуухулангийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болж, ахмад зохиолчид, ард иргэд хүндэтгэл үзүүллээ. Энэ жил бол их зохиолчийн мэндэлсний 85 жилийн ой тохиож буй юм.

Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны гуравдугаар сарын 19-нд төрсөн. Тэрбээр 1949 онд дүү Бэгзийн Монхоогийн хамт Санхүүгийн техникум төгсч Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Дүү Бэгзийн Монхоо,зохиолч Ц.Гайтав гурвуулаа монгол гэрт таван жил гаруй амьдарч байжээ.

Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, дүү Б.Монхоо нь Москва хот дахь Тимерязевийн ХАА-н Академид тус тус суралцахаар явсан. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм.

Тэрээр 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна.

Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

10353558_861606737203465_5137942682850632628_n

 

content_1723172_861684773862328_8095526841808703992_n


URL:

Нэр: mandahk Огноо: 29 October 2018

gaihaltai baharhaltai dabtagdashgui abiuaslag yaruu nairagzh

Сэтгэгдэл бичих