Түвдэнпэлжээлин хийд хүүхдийн цэцэрлэг барьжээ
Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэнгийн санаачлага болоод тус хийдийн сүсэгтэн олны хандиваар Түвдэнпэлжээлин хийд дэргэдээ цэцэрлэг, эмнэлэг, “Бэлгэ дэмбэрэлийн өргөө”-тэй болжээ. Тус бүтээн байгуулалтынхаа нээлтийг дашнчмтай сайн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр хийсэн байна.
Түвдэнпэлжээлин хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэн хэлэхдээ “Хүүхдийг төрөхөд нь ламд үзүүлж, ямар ёс заншил үйлдэж, ямар нэр өгөх вэ гэдгийг асуудаг уламжлалт ёс бий. Мөн угаалга гэж нэг чухал зүйл байсан. Дээр үед лам нар дөнгөж төрсөн хүүхдийн үзээд их энхрий хүүхэд байвал гэрийнх гаднаас дээс уячихаад явчихдаг байсан гэх мэт. Хүүхдэд нэр өгөхөд хүртэл нарийн ёс бий. Тэгэхээр уламжлалт зан заншлаа авч үлдэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй учраас “Бэлгэ дэмбэрэлийн өргөө”-г байгууллаа. Энэхүү өргөө маань залуучуудад үзүүлэн болохын зэрэгцээ хүмүүс хүсвэл энд ирж хүүхдээ угаах, нэр өгөх зан үйлийг хийх боломжтой. Гэхдээ заавал энд ир гэсэн үг биш. Залуучуудад үлгэр дуурайл болж, ийм зүйл байдаг гэдгийг харуулъя гэсэн үүднээс байгуулсан өргөө байгаа юм” хэмээн ярьжээ.
Үзэсгэлэнт эх буюу “ЗЭЭ-МАА” цэцэрлэг. Тус цэцэрлэг нь таван бүлэгтэй, зуу гаруй хүүхэд хүмүүжих боломжтой юм байна. “Хайрлая, Хүндэлье, Инээмсэглэе” уриатай тус цэцэрлэгт мэргэжлийн багш нар ажиллаж байгаа юм.
Тус цэцэрлэгийн захирал Ц.Оюунцэцэг хэлэхдээ Манай цэцэрлэгийн гол онцлог нь хүүхэд бүрийг хайрлаж, хүн болгоныг хүндэлж, харилцааны ёс зүйг эрхэмлэсэн хүүхэд төвтэй үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа. Одоогоор манайд хоёр бүлэг хичээллэж байна. 1.3-2 настай хүүхдийн бага анги, 4,5 настай хүүхдийн ахлах анги байгаа.Мэргэжлийн багш нар мөн сувилахуйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн туслах багш нар байгаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ÿþ<
ÿþ<
ÿþ<
ÿþ<