НҮБ-ын Хүний эрхийн комисс Ж.Каплагийн асуудлаар тайлбар өгөхийг шаарджээ
Монгол Улсад төлөх их хэмжээний татвараас зайлсхийж, 84 тэрбум төгрөг завшсан хэрэгт шалгагдаж буй Жастин Каплагийн гомдлыг НҮБ-ийн Хүний эрхийн комисс шалгаж эхэлжээ. Тэрбээр дээрх хэрэгт холбогдсоны улмаас Монгол Улсаас гарах эрхээ хасуулаад хоёр жил болж байгаа юм. Хэрэг шалгах ажил удаашралтай явагдаж байна гэсэн түүний гомдолтой НҮБ-ын хүний эрхийн комисс танилцаад, тайлбар ирүүлэх шаардлагыг энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын холбогдох албан тушаалтан, байгууллагад явуулсан байна. Манай тал энэ асуулгад зургаан сарын дотор хариулах үүрэгтэй болж байгаа аж.
Ж.Капла болон түүний хамтрагчдад холбогдох хэргийг Шүүх энэ жил хоёр ч удаа хянан хэлэлцсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэрэг нь шалгалт дутуу хийгдсэн, нотлох баримт хангалтгүй зэрэг шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцдаг. Гэтэл одоо болтол Монголоос гаргахгүй байгаа нь хууль бус гэж Ж.Капла үзэж байгаа учир НҮБ-ын Хүний эрхийн комисст ханджээ. Түүнчлэн, АНУ- ын Төрийн Департментын хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний хэлтсээс сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн байна.
URL: