Ганц шөнийн жаргал гэж юу вэ?
Хэдэн жилийн өмнө интернетэд нэгэн инээдтэй зураг байхыг олж харсан юм. Порно киноны хуурцган дээрх зурган дээр нэг хүүхэн хөлөө дэлгээд суучихсан, доор нь англиар One night stand гэсэн бичигтэй байв. Харин орчуулга нь Нэгэн шөнийн тавиур. Киноны нэр нь англи хэлэнд өргөн хэрэглэгддэг идиом буюу өвөрмөц хэллэг байсныг шууд үгчилж орчуулсан нь тэр байлаа. Монгол хэлэнд бол ганц шөнийн жаргал гэдэгтэй адил утгатай хэллэг.
Статистикийн баримт бодит үнэнтэй хэр дөхөх вэ?
Нэгэн шөнийн тавиурын талаар (нэг удаагийн сексийн учрал) нэг бус удаа сонсож байсан биз ээ. Охидын дийлэнх нь нэг удаагийн харьцааг эрс үгүйсгэдгийг статистикаас харж болно. Гэсэн хэдий ч хэрвээ энэ үнэхээр үнэн байсан бол эрчүүд хаанаасаа хамтрагч олох билээ. Хоёрдугаарт гэвэл аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор үнэнч зангийн цаана тодорхой хэмжээний хуурамч дүр төрх нуугдаж л байдаг. Харин сексийн элдэв үйлийн эсрэг зогсдог хүмүүс нь өөрсдөө хэзээ нэгэн цагт оролдож үзээд бүтэлгүйтсэнээс болсон байдаг байна. Ингэхэд эрчүүд ч гэсэн төвөггүй сексийн ашиг тусыг хүртдэг гэдгээ тэр болгон хүлээн зөвшөөрдөггүй. Магадгүй тэд бидний нүдэнд ариухан амьтан болж харагдахыг хүсдэг байх л даа. Би нэгэн маргаангүй үнэнийг хэлье: бүсгүйчүүд ч тэр, залуучууд ч тэр нэг удаагийн бэлгийн харьцаанд ордог. Зарим бүсгүйчүүд үүний хажуугаар найз залуу, нөхөртэй байдаг, өөрөөр хэлбэл тэд харьцаанд тогтмол ордог гэсэн үг. Тэгэхээр нэг шөнийн секс өөр зорилготой байдаг байх нь. Харин ганц удаагийн секст эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан ханддаг болов уу?
Тэсвэр алдагдахад яах вэ?
Эмэгтэй хүн сексийн гүнзгий дутагдалд орсон тохиолдолд эрэгтэй хүн хэн байх нь огт хамаагүй. Ингээд тэр цаашид сэтгэлийн холбоо үүсгэхгүй хаа хамаагүй хүнтэй танилцахаар шийднэ. Ингэхийн тулд тодорхой хэмжээний ичгүүргүй зан гаргах хэрэгтэй болдог. Учир нь бүсгүй залуутай клуб эсвэл дэлгүүрт танилцаад ганц удаагийн сексээс өөр ямар ч холбоо тогтоохгүй гэсэн бодолтой байдаг. Найз Нинжин маань үргэлж тийм харьцааг эрхэмлэдэг: Аз жаргалтай байхын тулд надад ганцхан залуу хангалтгүй. Хүнтэй суухад би бэлэн биш байна. Харин секст бол бэлэн болчихсон. Гар хангалга хийх дургүй, чадах ч үгүй. Сайн танихгүй хүнтэй нэг удаа сексийн харьцаанд орох нь надад сайхан. Тэд нэг бол гэрлэсэн эсвэл надтай адилхан эрх чөлөөтэй байдлыг эрмэлздэг хүмүүс байдаг. Тийм болохоор бүх зүйл хоёр тал харилцан зөвшөөрсний үндсэн дээр болж өнгөрдөг.
Харин миний хувьд гэвэл гэрлэсэн байхдаа хэд хэдэн ганц шөнийн учралуудтай таарсан. Гэхдээ энэ нь нөхөртэйгөө сексийн харьцаанд орохгүй байснаас болсон юм. Яагаад ч юм бүү мэд, миний учирсан гурван залуу гурвуулаа харьцаагаа үргэлжлүүлэхийг хүссэн. Нэг нь л зөвхөн сексийн харьцаатай байхыг хүссэн бөгөөд харин нөгөө хоёр нь анхны шөнөө л намайг нөхрөөсөө салах тухай, ирээдүйн хүүхдүүдийнхээ тухай ярьж амжсан. Надтай унтах тэдэнд таалагдсан ч юм уу хэн мэдэхэв, гэхдээ асуудал өөр зүйлд байсан нь лавтай. Магадгүй тэдэнд миний гаргасан ичгүүргүй зан тийм ч үнэмшилтэй биш санагдсан байх, сэтгэлдээ романтик хүн гэдгийг маань мэдэрсэн байх. Тиймдээ ч нэг шөнийн учрал надад тохирох зүйл биш. Би тэднийг хөөж явуулаад утасны дугаарыг нь өөрийнхөө утаснаас блоклочихсон. Гэхдээ үнэндээ тэд нарын зөв байсан юм билээ, миний тэр үед гаргадаг байсан ширүүн зан (унтаад баяртай гэдэг) маш богино хугацаанд эхнэр, нөхрийн үнэнч харьцаанд шилжсэн юм. Сексээс гадна миний бүхий л хэрэгцээг хангаж чаддаг хүнтэйгээ учирсан билээ. Дашрамд хэлэхэд, анхандаа би түүнтэй ч гэсэн ганц шөнийг өнгөрөөх бодолтой байсан юм.
Давтагдашгүй шөнө
Нинжин бид хоёрын энэ тохиолдол үлгэр жишээ болохуйц зүйл огт биш л дээ. Бүх охид бүсгүйчүүд ичгүүргүй биш, тэд бүгд сексээр дутагддаггүй гэдгийг би маш сайн мэднэ. Энэ өгүүллэгийг бичихээр бэлтгэж байхдаа интернетийн хуудсуудыг уншиж, танилуудаасаа асууж байхдаа дараах үгтэй олонтаа таарсан юм: Мартагдашгүй секс байсан. Би юунд ч харамсахгүй байна. Дурсах юмтай болсон шүү! Тэгээд нэгэн зүйлийг ойлголоо. Энэхүү бяцхан таамаглалаа батлахын тулд нэгэн танил сэтгэлзүйчдээ асуулт тавьсан бөгөөд тэр миний бодож байсныг баталж өгсөн юм.
Өнөө үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеэ авч явах байдал улам л адилхан болж байна. Тэгсэн ч бүсгүйчүүд нэг удаагийн сексийг арай өөрөөр хүлээж авдаг. Хэрвээ эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй зүгээр л унтаад өнгөрдөг бол эмэгтэй хүний хувьд нэг шөнийн дотно явдал ихэнхдээ мартагдашгүй адал явдал болж үлддэг. Эмэгтэй хүн сексийг богино ч байсан хамаагүй харилцааны нэгэн хэсэг мэтээр хүлээж авдаг. Тийм болохоор эмэгтэй хүн болж өнгөрсөн бүх зүйлд (анхны харц, хэрхэн танилцсан, хэлсэн үгс болон секс) ач холбогдол өгдөг. Эрэгтэй хүний хувьд тэр бүсгүй түүнд тийм ч чухал биш бол түүнтэй өнгөрөөсөн шөнийнхөө тухай залуу юу ч ярихгүй байж чадна. Харин нөгөө бүсгүй нь мартагдашгүй нууцаа дотроо үнэт эрдэнэ мэт хадгалан явах болно.
Энд сэтгэлзүйн нөхцөл байдал ямар байх нь чухал: one night stand-ийн дээрх тохиолдол нь бидний хувьд бүхэл бүтэн түүх болж байгаа бөгөөд секс өөрөө утга учиргүй байсан ч гэсэн давтагдашгүй гэсэн тодотголтой болдог. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн сексийн хамтрагч маань супер амраг байгаагүй ч гэлээ түүнийг бид эелдгээр дурсах болно. Ийм ч учраас интернетийн хуудаснаа эмэгтэйчүүдийн форумд ороход дараахтай төстэй бичлэгүүдтэй таарах нь олонтаа: Нэг шөнийн секс болж өнгөрсөн. Тэр итали залуу байсан болохоор бид хоёр нэг их зүйл яриагүй (яагаад гэвэл би тэрний хэлийг харин тэр миний хэлийг мэдэхгүй байсан, бид хоёр дохио зангаагаар тэгээд муухан англи хэлээр хоорондоо ойлголцоцгоосон). Гэхдээ хэзээ ч мартагдахааргүй сайхан байсан!
Сониуч зандаа хөтлөгдвөл
Сэтгэл судлал бол тустай бөгөөд чухал зүйл ч энгийн сониуч занг хэн ч зогсоож чадаагүй юм шүү. Залуу байхдаа Европоор машинаар аялах, танихгүй хүнтэй унтаж үзэх гээд бүхнийг хийж үзнэ гэж боддог байлаа. Зүгээр л ямар байхыг нь үзэх гэж тэр шүү дээ. Нэг удаа шөнө Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд галт тэргээр явж байтал гоё нүдтэй царайлаг залуутай тааралдсан юм. Би түүнийг харахгүй байж чадахгүй байсан. Өндөр нуруу, бараан нүд хөмсөг нь, гоё хоолой гээд бүгд түүнд байсан. Суудал дээрээ сууж байхдаа бид хоёр бие бие рүүгээ инээмсэглэж байснаа үүдний саравч руу хамтдаа гарав. Бие биенийхээ нэрийг асуугаад өөр юу ч яриагүй. Шууд л үнсэлцэж эхэлсэн. Шулуухан хэлчихье энэ бол аймшигтай эвгүй секс байж билээ. Галт тэрэг явж байхад бид зогсоогоороо хийж байв. Шөнө байсан ч гэсэн хүн гарч ирээд бид хоёрыг харчих вий гэж би маш их айж байсан. Энхрийллийн тухай ярих ч хэрэггүй. Гэхдээ Төгөлдөр хурдан дуусч бид хоёр өмдөө товчлоод нэг нэг тамхи татчихаад буцаад галт тэргэндээ орсон юм. Ингээд л болоо. Ямар ч ханамж аваагүй ч сониуч зангаа дарж авсан юм.
Зовох цагт нөхрийн чанар танигдана!
Нэг удаагийн харьцааны тухай ярихдаа найзууд хоорондын сексийг дурьдахгүй өнгөрч чадахгүй нь. Би эрэгтэй, эмэгтэй хоёр хүн найз байх боломжийн талаар яриагүй байна. Харин эсрэг хүйсний андууд заримдаа бие биедээ сексийн тусламж үзүүлж болдог тухай ярьж байна. Миний анхны нөхрийн маань эгч Отгоо бүх амьдралынхаа турш эрчүүдтэй нөхөрлөсөөр ирсэн. Жинхэнэ найзууд шиг л найзалж байсан. Одоо хүртэл холбоотой хэвээр байгаа, гэхдээ би түүнийг зарим найзтайгаа дотно харьцаанд ордог гэдгийг нь мэднэ. Нэг удаа тэр энэ тухайгаа надад ярьсан юм. Нөхөртэйгөө муудалцсанаас болж зовж, бас сексээр маш их дутагдаж байсан болохоор эрэгтэй найзуудынхаа нэгийг гэртээ хамт хонохыг хүссэн. Нөгөөдөх нь татгалзалгүйгээр тусалсан байна. Тэр шөнийн дараа тэдний харьцаа хэвийн байдалдаа эргэн орж тэр хоёрын хэн нь ч болсон явдлын тухай ам нээгээгүй.
Харин надад тохиолдож байсан явдлыг ярьж өгье. Найзуудаараа хамт нэгэн баяр тэмдэглэж байсан юм. Тэр үед Зоригоо бид хоёр хамт унтахыг хүссэн. Бид хоёрын дунд гэнэтийн холбоо үүсч бие биедээ татагдаж эхэлсэн. Нэг оронд орж сайхан үдшийг хамтдаа өнгөрүүлсэн. Харин өглөө нь сэрээд дахиж хэзээ ч ингэхгүй шүү гэж тохирсон. Яагаад гэхээр нэгдүгээрт, тэр үед бид хоёр хоёулаа найз залуу, найз бүсгүйтэй байсан. Хоёрдугаарт, нөхөрлөлөө хайрлаж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ нь саруул ухаантай хоёр хүний ухамсартайгаар хийсэн сонголт байлаа. Бид хоёрын хооронд юу ч авчирч болзошгүй хайр сэтгэлийн замыг сонгосноос өөр өөрсдийнхөө замыг хөөхөөр шийдсэн билээ.
Магадгүй бүх зүйлд дүгнэлт хийх хэрэгтэй байх л даа. Гэхдээ дээр ярьж өнгөрсөн зүйлс маргашгүй үнэн болох Нэг удаагийн секс хүн болгонд тохиолддог ба эмэгтэйчүүдэд ч гэсэн хэрэгтэй байдаг гэдгийг баталж байхад дүгнэлт яриад ч яахав. Яахав бэлгэвч хэрэглэх тухай ярих нь зөв юм. Цүнхэндээ бэлгэвчгүй явж байгаа бол чи өөрөө ч богино хугацааны харьцаанд орохгүй гэдгээ мэдэж байгаа байх. Нэг их чухал ач холбогдол өгөлгүйгээр хүнтэй танилцахдаа толгойдоо нэг л зүйлийг санаарай: дурлахгүй байх. Гэхдээ л дурлачихвал яах вэ…За яахав гэнэтийн нэг удаагийн сексээс эхлэлтэй хайр дурлалын олон түүхүүдийг сөхөж болно. Ямар ч тохиолдлын зүйл гэж байдаггүй гээ биз дээ? Болж өнгөрсөн л бол болох л жамтай байсан!
URL: