МАХН-ын үүсгэн байгуулагч нар Н.Энхбаярыг хаяж эхэллээ
Өнөөдөр шинээр байгуулагдсан МАХН- тай холбоотой хэд хэдэн хэвлэлийн хурал болж өнгөрлөө. МАХН-ын нарийн бичгийн дарга Ю.Атар, Д.Өрнөхбаяр, С.Молор-Эрдэнэ нар МАХН улс төрийн үйл ажиллагаа явуулах анхны зорилтоосоо гажсан тул албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мэдээлсэн бол МАХН ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал сэтгүүлчдэд маргааш 09.00 цагт МҮЭСТО-д бага чуулганаа хуралдуулахаар болсоноо мэдээллээ. Хурлаар намын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүн, онц нөхцөл байдалд хэрхэн ажиллах, намын дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг томилох зэрэг асуудлыг хэлэлцэх аж. МАН-ынхан МАХН -ын бүртгэл хууль бус хэмээн мэдэгдэж байгаа талаа сэтгүүлчийн асуултанд ”Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Тэдний хийж байгаа мэдэгдэл, мэдээллүүд түр зуурын шуугиан болоод л өнгөрнө. Энэ бүхэн манай намын цаашдын замд ямар нэг саад болж чадахгүй” хэмээн хариулсан юм.
Э.Сэлэнгэ
URL: