Өртэй Монголын ирээдүй үнэн бүрхэг харагдаж байна

Манай төрийн түшээд “Гадаадын улс орнуудаас хөрөнгө оруулалт татаж байгаа. Удахгүй сайн сайхан болно.” хэмээн зөгнөлт үлгэр ярьсаар ахин Монгол улс их өрөнд идэгдсэн улс үндэстэн болж байж мэдэхнээ. Гэхдээ тэр үед нь хэн гэдэг ямар лидер улс төрч нь байгаад ч үснээсээ их өрийг цэгцлэх аргагүй болчихсон байх вий гэдгийг бид эртнээс бодож тунгаах цаг нь болоод байна. Тоон үзүүлэлтээр ярихад яг өнөөдрийн байдлаар Монгол улсын гадаад өрийн хэмжээ 4 тербум ам долларт хүрчихсэн байна.
Өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газар 5 их наяд орчим төгрөгийн өрийн сүлжээнд идэгдцэн хаашаа харж нүүрээ нуухаа мэдэхээ байчихсан байж байна. Ямар ч байсан яаж ийж байгаад сонгуультай золгоно тэгээд дараагийн их хурал, засгийн газар өр ширээ яах ийхээ шийднэ биз гэсэн бодол манай төрийн түшээдээс цөөнгүй хүнийх нь толгойд явж байх шиг байна.Нөхдүүд гадаадын улс орнуудад ажиллаж, төрийн айлчлал хийж, өндөр хэмжээний хэлэлцээрт орж, өөрийн улс орондоо их хэмжээний хөрөнгө оруулалтыг татаад байнаа хэмээн пиардаад байдаг нь үнэндээ бол Монголчуудыг өрөнд бариулж өтөнд идүүлж байгаал хэлбэр юм байна.
Одоо бид Орос Хятад гэсэн хоёр их гүрнээрээ дамжуулан өрийн дарамтнаасаа салах тухай ярьж байгаа. Ингэхдээ эхний ээлжинд Хятадаас их хэмжээний юанийг бага хүүтэй зээлхээр боллоо хэмээн баяр тэмдэглэхээ дөхөж байгаа. Гэтэл энэний цаана хүү нь яах вэ өр нэмэгдсээр байвал өмнөх гашуун түүх давтагдаж болох юм аа гэдгийг л тооцож үзэхгүй байх шиг байна. Манай улс эдийн засгийн хувьд сэргээд байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ өр зээлэн дээр тогтож үйл ажиллагаагаа явуулдаг болтой юм. Гэхдээ олон хавар нэгэндээ гэгчээр 4 тербум ам долларын өр нь 40 болоод ирэхийн цагт асуудал ямар байх вэ гэдгийг бодмоор л юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих