Ё.Лхагвасүрэн: Мөрийтэй тоглосон хүмүүст эрүү үүсгэн шалгаж байна

70471725473937b5c12e11УИХ-ын гишүүн Д.Зоригт бизнесменүүдтэй нийлж “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан хэрэг гарсан. Гэвч УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрөө мөрийтэй тоглоогүй гэх тайлбарыг өгч байгаа. Тэгвэл баттай эх сурвалж эрхэм гишүүн Д.Зоригтыг “Макс” группийн захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт тоглож байгаад баригдсан гэх мэдээллийг өгч байгаа юм.

Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Өнгөрсөн баасан гаригт “Вояж” зочид буудалд хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?

-”Вояж” зочид буудалд хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригдсан. Цагдаагийн байгууллага шалгаж, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243-т зааснаар мөрийтэй тоглох гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна.

-Мөрийтэй тоглосон эрхмүүдийн дунд УИХ-ын гишүүн Д.Зоригт мөн нөлөө бүхий эрхмүүд байсан гэж байгаа?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шаардлагатай гэвэл прокурорын байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй.

Цаг


URL:

Нэр: зочин Огноо: 26 November 2014

энэ хэрэг сүүлдээ худал болоод л хаагдана түрүүчээсээ гүрийгээд эхэлсэн

Сэтгэгдэл бичих