Байгалийн хууль
Нэгэн удаа хүр хорхойн шүлсэн үүрнээс эрвээхэй гарахаар болж, бяцхан ан цав үүрэнд бий болов. Санаандгүйгээр нэг хүн энэ үйл явцыг олон цагаар ажиглан зогсож байв.Нэлээд хугацаа өнгөрсөн ч эрвээхэй бүх чадлаараа хичээгээд ч үүрнээсээ гарч чадсангүй. Тэгтэл түүнийг ажиглан харж байсан өнөө хүн эрвээхийд туслахаар шийдэж, хайч авчран үүрийг эвдлэв.Тэр үед нь эрвээхэй үүрнээсээ гарч чадав. Гэвч түүний бие үлбэгэр сул, далавч нь тунгалаг хэдий ч арай ядан дэвж байлаа. Нөгөө хүн түүнийг үргэлжлүүлэн ажиглаж , эрвээхийг далавчаа хүчтэй дэвэн нисч одно гэж бодож байлаа.Гэтэл тийм явдал болсонгүй ! Эрвээхийн амьдрлын тэнцвэр аль хэдийнээ алдагдаж, түүний сул дорой бие далавчаа дэлгэн нисэхэд дэм болсонгүй. эрвээхэй нисч чадсангүй… Учир нь хүн түүнд туслахыг хүссэн боловч хамгийн чухал нэг зүйлийг огт ухаарсангүй : эрвийхий үүрнээсээ гарахын тулд заавал хүч зарцуулах учиртай бөгөөд энэ нь түүнд дараа нь далавчаа дэвэн нисэхэд нь дасгал болдог ажээ. Энэ хүч чармайлт түүнд маш чухал хэрэгтэй . Амьдрал – эрвээхийд заавал их хүч гарган үүрнээс гарахаар заяагдсан бөгөөд энэ нь түүний цаашдын хөгжилд тустай байжээ.
… хүмүүс бас л яг үүнтэй адил амьдардаг байна. Байгаль бидний хэнд нь ч гэсэн гарцаагүй туулах хэцүү бэрх үүрэг даалгаврыг өгдөг байна. Нөгөө талаар саад ямар ч саад бэрхшээл байхгүй амьдрал утгагүй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүүхэд төрөхөд ч гэсэн энэ хууль үйлчлэнэ шүү дээ. гэтэл одоо өөрөө төрдөг бүсгүйчүүд цөөрч банйа. Хүүхэд жамаараа төрөх нь түүний дархлааг хэвийн болгодог гэж ярих юм билээ.