Зам засвараас болж зарим гудамж таг харанхуй болчихоод байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар дvvрэг бvрт гэрэлтvvлгийг нь хариуцсан компанитай болсон. Тэгвэл Сvхбаатар дvvргийн гэрэлтvvлгийг хариуцаж буй “Гэрэлтvvлэг чимэглэл” компанийн ерєнхий менежер А.Цогтсайхантай ярилцлаа.
-Ємнє нь дєрвєн дvvргийн гэрэлтvvлгийг хариуцдаг байсан. Одоо нэг дvvрэг хариуцахаар ачаалал буурч байна уу?
-Гайгvй дээ. Ямар ч гэсэн арай хvртээмжтэй болдог юм байна. Ємнє нь дєрвєн дvvргийн гэрэлтvvл-гийг хариуцдаг байхад гэрэлтvvлэг бvрт засвар vйлчилгээ хийхэд цаг хугацаа болоод хvн хvчний хувьд хvндхэн байсан. Одоо ганц дvvрэг болохоор хараа хяналт тавиад засвар vйлчилгээгээ хурдан хийж байна.
-Ажлын явц ямар байна вэ?
-Сvхбаатар дvvрэг нийслэлийн тєв дvvрэг учраас бvрэн гэрэлтvvлэгтэй байх ёстой. Яагаад гэвэл, худалдаа vйлчилгээний томоохон дэлгvvр, тєрийн болон соёл урлагийн байгууллага нь тєвлєрсєн байдаг. Тиймээс тєлєвлєгєє ёсоор болон баяр наадмаас ємнє Чингисийн єргєн чєлєє, Нарны гvvрийн нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрлийг 100 хувь солих, засвар vйлчилгээ хийж байгаа. Мєн Долоон буудлын авто замд кабель солих ажил 50 хувьтай явж байна.
-Нийслэлийн А зэрэглэлийн бvс болохоор Сvхбаатар дvvргийн гэрэлтvvлэг бусад дvvргээсээ арай єєр байна гэж яриад байгаа шvv дээ?
-Тийм ээ. Нийтдээ эл дvvрэгт нийтийн эзэмшлийн газарт гэрэлтvvлэг 2591, байдгаас орон сууцны хороололд 565, гэр хороолол 1274 ширхэг байдаг. Хотын тєв хэсэг учраас лед гэрлийг тvлхvv тавьж байна. Гэхдээ vvнийг хєрєнгє оруулалтаар шийддэг болохоор хаана лед гэрэл тавих эсэхийг сайн мэдэхгvй байна. Эхний ээлжинд хоёр, гурван газарт тавьсан. Лед гэрэл нь эрчим хvчний зарцуулалт багатай, орчноо бvрэн гэрэлтvvлдэг давуу талтай л даа.
-Энэ жил хэдий хэрийн хєрєнгє оруулалтын ажил хийх вэ. Тэр дундаа гэр хороолол руу хэр анхаарлаа хандуулж байгаа вэ?
-Тєсвийн талаар хэлж мэдэхгvй нь. Харин гэр хорооллын хувьд Сvхбаатар дvvрэг бусад дvvргvvдээ бодвол бага л даа. Ер нь бол, 80 гаруй хувь нь гэрэлтvvлэгтэй. Сvvлийн vед зам засварын гvйцэтгэгч компаниуд газар доогуурх гэрлийн кабель утсыг тасалж байгаагаас ажилд жаахан хvндрэл учруулж байна.
-Тухайлбал?
-Олимпын гудамж, Залуучуудын єргєн чєлєє гэхэд зам засвараас болоод таг харанхуй болчихоод байна. Уг нь “Улаанбаатар зам засвар, арчлалт” компанид энэ талаар мэдэгдсэн. Тэгсэн зам засах-даа л кабель шугам гэмтээгээд байна гэж бодсон чинь замын доор бvх кабель шугам байдаг юм байна. Тэгээд замаа зассаны дараа янзална гэсэн тєлєвлєгєєтэй ажиллаж байгаа юм билээ. Зам засвар дууссаны дараа л гэрэлтvvлэгтэй болох юм шиг байна. Бид ямар нэгэн арга хэмжээ авч чадахгvй хvлээгээд л сууж байна. Хэзээ тэр зам нь дуусах юм. Мэдээж, хуучин юмыг буцааж хийхээр анхны шигээ болохгvй л дээ.
-Зам зассаны хойно дулааныхан засвар vйлчилгээгээ хийж байна гээд энэ жилээс зэрэг хийдэг болсон. Vvнтэй адил гэрэлтvvлгийн ажил яагаад болдоггvй юм бэ?
-Тендер орой зарлаж байгаатай холбоотой. Дєнгєж одоо л зарлаж байна шvv дээ. Газар хєлдсєн байхад кабель шугам тавиад гэсэнгvvт нєгєєх нь ил гараад ирчихдэг. Vvнээс болж кабель их гэмтдэг. Одоо тендер зарлахаар ирэх сард материалаа авна, эхлэх гэсээр байтал оройтно. Дээр нь, зам, гэрэл хоёрыг зэрэг хийчихээр хийсэн ажлыг маань замын компани эвдээд байдаг юм. Тэгэхээр зам, гэрэлтvvлгийн компанийн хоорондын уялдаа багатай. Энэ талаар анхаарах шаардлагатай л даа.
-Тэгвэл арчлалт, хамгаалалтын хувьд?
-Бид хороодын дарга нартайгаа хамтарч ажилладаг. Аль гудамжинд гэрэл унтарсан, шатсан байна гэсэн мэдээллийн дагуу засвар vйлчилгээгээ хийнэ. Харин зам засварын гvйцэтгэгч компанийн хохирлыг мэдэгдсэн. Туслан гvйцэтгэгч компаниудын л хайхрамжгvй байдал юм даа. Ил гаргаж тавьчихаад дээр нь замын индvvдэгч машин явчихсанаас кабель утас тасалсан байсан. Энэ талаар нийслэлийн шуурхай дээр ч гэсэн мэдэгдсэн. Янзална гэсэн.
-Тєв гудамжны зарим гэрэлтvvлэг єдєр ч гэсэн асаалттай байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Бид єдєр асааж байж доогуур нь хvчдэлээ шалгаж, vздэг. Унтраастай чигээр нь мэдэх арга байхгvй. Бvх гэрлийг асааж байж хаана нь тогны хvчдэл ихтэй байгааг цахилгаанчин хєєж байж шалгана. Ламп солиход хvртэл нэг нэгээр нь биш нийтэд нь асаадаг юм.
URL: