Тоглоомон буутай хүүг бууджээ
АНУ-ын Кливленд хотод тоглоомын талбайд тоглоомон буу барин гарч ирсэн 12 настай хүүг цагдаа буудан, аминд нь хүрчээ. Хоёр цагдаа хэргийн газарт очин, гараа өргөх тушаалыг биелүүлээгүй хүүг цагдаагийн нэг албан хаагч хоёр удаа буудсан аж. “Нэг хүү буугаар хүмүүсийг айлгаж байна. Гэхдээ жинхэнэ буу эсэхийг мэдэхгүй байна” хэмээн нэгэн хүн цагдаад мэдэгдсэн байна. Энэ хоёр цагдаагийн нэг нь тус хотод анхны жилээ ажиллаж байгаа бол, нөгөө нь 10 гаруй жил ажилласан албан хаагч байжээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: