Э.Бат-Үүл даргаа хэний самбаруудыг буулгаад ямар самбарууд босгоод эхлэв ээ!!!!
-Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл анх ажлаа хүлээж авсан цагаасаа эхлэн нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа гадна талбайн самбаруудыг буулгах журам гаргаж тус ажлыг хэрэгжүүлсэн.
Өнгөрсөн жилийн гурав дугаар сарын эхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан “Нийслэлийн Иргэний танхим”-д “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын төсөл, ”Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016” төслийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байсан билээ. Тэр үед энэхүү хэлэлцүүлгээр гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар гудамжаар нь загварчилж ижил загвар хэмжээтэй болгох, байрлуулахыг хориглосон гудамж зам талбай, барилга байгууламжийн жагсаалтыг батлуулж байсан юм. Ингэж уг ажил хэрэгжиж бүх самбаруудыг буулгасаныг санаж байгаа байх.
Нилээдгүй хэл ам дагуулан зам дагуух болоод гудамж талбайд байрласан рекламны самбаруудыг буулгаж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр хотын төвийн тэр дундаа Чингисийн талбайн урд байрлах “Сайн” интернэшнл компанийн байр болоод “Их сөгнөөн” рестораны гадна томоохон рекламны самбарууд үзэгдэх боллоо. Хууль гурав хоног үйлчилдэг гэдгийг харуулсан хэн нэг том толгойтны үйлдэл үү, засаг даргын зөвшөөрлийг авсан танил тал нь уу гэж хардах хүмүүс байна.
Э.Бат-Үүл даргаа хэний самбаруудыг буулгаад ямар самбарууд босгоод эхлэв ээ!!!!
URL: