Д.Энхбат: АТГ хийх ажилгvй байгаа бололтой

УИХ-ын гишvvн Д.Энхбатыг АТГ-аас шалгаж байгаа гэх болсон. Энэ талаар тvvнээс тодрууллаа.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-УИХ-д суудалтай намуудаас хамгийн ядуу нь манай нам. Ийм ядуу намын даргыг шалгаж байна гэхээр АТГ хийх юмгvй байгаа юм болов уу гэж харж байна. Манай намд байсан зарим нэг нєхєр намайг парламентад суудалтай намуудад єгдєг мєнгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгуулахаар єгсєн гэсэн. Ер нь ч тэгээд УИХ-д суудалтай намд єгдєг дээрх мєнгийг зарцуулах эрх намын даргад байдаггvй. Энэ мєнгєнд аудитын шалгалт хийдэг. Намын дарга дур мэдээд зарцуулдаг зvйл биш.

-Энэ асуудлаар мэдvvлэг авсан уу?
-АТГ-аас манай намын Зоригт руу ярьсан байна билээ. Зоригт тайлангаа єгчихсєн гэсэн. Єєр асуудал байхгvй. Миний харж байгаагаар бол Бум-Ялагч, Басандорж нар хийх ажилгvй аргаа бараад ийм зvйл хийж байгаа бололтой.
-Иргэний зориг, Ногоон намыг Дээд шvvх бvртгэхээс дахин татгалзсан?
-Vгvй ээ. Басандорж, Бум-Ялагчийн намын материалыг л буцаасан юм шиг байна билээ. Тvvнээс манай нам Улсын дээд шvvхээс шаардсан материалыг нь єгчихсєн. Дээд шvvх сарын дотор хариу єгнє гэсэн. Энэ хугацаа нь болоогvй байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих