10.2 тэр бум төгрөгийн бонд арилжаалагджээ
Засгийн газар зах зээл дэхь суурь хүүг тогтоохын тулд нэгж бүрий нь 100 мянган төгрөгөөр үнэлсэн 100 тэр бум төгрөгийн жижиглэнгийн үнэт цаас гаргаснаас хойш 3 долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд нийтдээ 10,2 тэр бум төгрөгийн үнэт цаас арилжаалагджээ. Засгийн газрын жижиглэнгийн гэж нэрлэж байгаа үнэт цаасны арилжаанд байрших хугацааны хувьд эхний ээлжинд зөвхөн богино хугацаатай 12,28,52 долоо хоногтой байх бол цаашид 1 жилээр урт хугацаатай гаргахаар төлөвлөж байгаа юм. Долоо хоног тутамд арилжигдах Засгийн газрын бондын хүү нь Монгол банкинд арилжигдсан ижил хугацаатай бондын жигнэсэн дундаж хүү байна. Тухайлбал эхний зарласан 12 долоо хоногт хүү 19,795 байсан бол 52 долоо хоногтойд 16,25 сүүлд зарласан 12 долоо хоногтой бондын хүү 15,99 хувиар тогтоогдоод байна. Олон нийтэд санал болгож байгаа 3 болон 6 сарын хугацаатай бондын хүү нь хуга цааны эцэст 12 сарын хугацаатай бондын хүү сар бүр төлөгдөнө. Засгийн газрын бондыг өмнө нь Монгол банкинд арилжиж, арилжаанд банкууд оролцдог байсан бол энэ удаад иргэд аж ахуй нэгжүүдэд боломж олгосоноор зээлийн хүүний эрсдлээс хааж байна.
URL: