Махбодиор тань шинжъе

55555_copy

Шороо ( Матар, Үхэр,Охин )

Газар дээр бат бөх зогсох аж ахуйч хүн бөгөөд толгой эргэм төсөл, төлөвлөгөө зохиохгүй аливаад бодитой, тооцоотой ханддаг.Нүдээрээ харсан, чихээрээ сонссон,гараараа барьж үзсэн баталгаатай зүйлийг л хүлээн зөвшөөрнө үү гэхээс, элдэв уран зөгнөлийг хүлээж авахгүй. Бусад хүмүүс ингэнэ тэгнэ гэж ярьж байх зуур,чи тэрийг нь аль хэдий нь хийчихсэн байдаг.Сэтгэл дотрохыг чинь мэддэг хүмүүс тун цөөн. Учир нь чи дэндүү бардам биеэ даасан хүн тул, сэтгэлээ илчилж тэр бүр хүнд дэлгээд байдаггүй. Шороо эсвэл усан махбодитой хүмүүс дундаас найз нөхөд болон хайртай хүнээ олно.Шороонд ус хэрэгтэй эс тэгвээс цөл болно.Мөн гал махбодитой хүний зугаа цэнгэлийг нь хүлээн зөвшөөрвөл, харин хий махбодитой хүний шуурга мэт занг нь тэвчиж чадвал зохицож чадна.

Давуу талууд:  Аж ахуйч, найдвартай, олсон орлогоороо хангалуун амьдарч чаддаг.Амьдралаас ихийг хүлээдэггүй, тууштай,махруу, хөдөлмөрч,бусдад дэмжлэг үзүүлж хамгаалж чаддаг.

Дутагдалтай талууд:  Уйтгартай, төсөөлөх чадвар муу, нарийн, гутранги үзэлтэй, зөрүүд, өөртөө болон бусдад хатуу ханддаг, ширүүн зантай.

Матар бол: Нууцлаг тайзан дээр ил гаралгүй, хөшигний цаанаас удирдах дуртай.

Үхэр бол: Найдвартай хүч чадлын бэлэг тэмдэг болсон, доторхи галт уул нь сэрчихгүй л бол хад шиг хатуу хүн.

Охин бол: Ажил хэрэгч уул овоо шиг ажлыг нугалж чаддаг.Цагийн юм цагтаа гэсэн үгийг урьтал болгодог бөгөөд түүний ачаар бүхнийг амжуулдаг.

Гэр орны нөхцөл: Газар шороотой ойрхон амьдарч, газар дээр хоёр хөлөөрөө бат бөх зогсож байх хэрэгтэй. Цэцэг, ногоо тарих дуртай.Тайван тогтуун амьдрал, найдвартай ажил, бүх зүйл өөрийн байрандаа байхад сэтгэл хангалуун амьдарч чаддаг.

Аз авчрах сүлд бол: Анаахай буюу Одой хүн. Тэр цэцэгтэй варанд, байшингийн хашаанд, ногооны талбайд нуугдаж  амьдарч чаддаг.

Ус (Мэлхий, Хилэнц, Загас)

Тогтворгүй, сэтгэл хөдлөл ихтэй, хэт мэтрэмтгий хүн.Сэтгэлээ сонсоно, хүмүүсийн хийсэн үйлдэлд зөн совингоороо хариу үйлдэл хийнэ.Аливаад өнгөц дүгнэлт гаргана, эргэн тойронд өрнөх үйл явдлыг өөрийн мэдэлгүй анзаарч тогтоосон байдаг.Бодож байгаагаасаа илүү дасан зохицох чадвар сайтай.Чи өөрийгөө гарах гарцгүй нөхцөл байлалд орчихлоо гэж бодож байхад,бусад хүмүүс чамайг, ус саадыг тойроод урсаад гардаг шиг асуудлаас эвтэйхэн мултарч чаддаг гэж боддог.Бусад хүмүүсийн сэтгэл санааны байдлыг маш эмзэг хүлээж авдаг.Хэн нэгэн зовлонд унасан бол түүний сэтгэл санааг тайвшруулахаар хамгийн түрүүнд гүйнэ.Чи хүмүүсийг, үйл явдлыг, газрыг сайн мэдэрч чаддаг.Хүмүүс чамайг эрүүл биш эсвэл ер бусын гэж боддог.Чиний зөн совин яагаад биелэлээ олоод байгааг тайлбарлаж чаддаггүй. Усан махбодитой хүмүүс найз нөхөд, хайртай хүнээ ус бай шороон махбодитой хүмүүсийн дундаас олох хэрэгтэй.Ус гал хоёр харшлана, харин манан дундах үүлнээс айхгүй бол хий махбодитой хүнтэй зохицож чадна.

Давуу талууд:  Яриасаг, царайлаг, мэтрэмтгий, найрсаг,идиалист үзэлтэй, уран бүтээлч, урлагийн авъяастай, Бусдын санаа бодлыг уншиж чаддаг улс.

Дутагдалтай талууд:  Сэтгэл санаа тогтворгүй, бухимдангуй, булзаарамтгай, гутранги, залхуу талдаа аж ахуйч биш.

Мэлхий бол:  Усны уур л гэсэн үг, эрч хүчтэй, номхрошгүй, мохошгүй, эрч хүчтэй.

Хилэнц бол: мөс л гэсэн үг. Бодол санаа, хүсэл мөрөөдлөө нуун дарагдуулах чадвартай,шаардлагатай үед хайлж чаддаг.

Загас бол:  Газар доорх ус л гэсэн үг.зайлсхийж, зугатааж, саад тотгортой тулах үед, тэмцэхийн оронд, тойроод гарахыг илүүд үзэх боловч нэвтрэх, нэвчих чадвар сайтай,юу ч тохиолдсон урагшилж, ялж байдаг.

Гэр орны нөхцөл байдал:  Далай, нуур, бассейн гээд усны дэргэд амьдрах хэрэгтэй.Гэртээ загас тэжээвэл сайн, тайван тогтуун ажил хийвэл зохимжтой.Уур уцаар ихтэй дуу шуутай хамаатан садангуудаас зайлсхийж, цонхоор ус харагдахуйц байршилтай байшин сонговол зүгээр.

Аз авчрах сүлд бол:  Лусын дагина бөгөөд цөөрөм аквариумд байршуулж болно.

Хий ( Жинлүүр, Хумх, Ихэр )

Сэтгэх чадвар сайтай, хөгжилтэй, хөнгөн зан ааштай, яриасаг нийтэч. Шаардлагатай үед захиа сайн бичиж чаддаг ч, утсаар ярихыг илүүд үздэг.Сэтгэл хөдлөлдөө автах дургүй, жаахан хүйтэн цэвдэг байхыг эрхэмлэнэ. Аливааг төлөвлөх дуртай бөгөөд толгой дотор чинь ганц хоёр төлөвлөгөө заавал боловсрогдож байдаг. Логик сэтгэлгээтэй, үнэлэлт, дүгнэлт,тайлбар хийхдээ сайн. Тийм ч учраас хий махбодитой ордуудыг сэтгэхүй, төсөөлөхүй гэсэн ойлголтуудтай холбож байдаг. Чи бодол санааны ертөнцөд л оршиж байдаг. Найз нөхөд хайртай хүнээ сонгохдоо хий болон гал махбодитой хүмүүс дундаас хайгаарай. Салхинаас айхгүй бол устай таарамжтай байж чадна. Харин шороо нь салхины эсрэг биш байвал хоорондоо зохицож дөнгөнө.

Давуу талууд:  Эрүүл саруул ухаантай аливаад ухаантай хандана. Хамт олонч дасан зохицох чадвартай,тусч, хүнийг алагчладаггүй, бодлоготой, эрх чөлөөг эрхэмлэдэг.

Дутагдалтай талууд:  Зөрүүд өөртэй хэт итгэлтэй, хоёр нүүртэй, чалчаа, хов живэнд дуртай,тооцоотой, дураараа, задгай.

Жинлүүр бол: Жинхэнэ хий махбодь бөгөөд хүйтэн тайван, төвлөрөх чадвар сайтай,ятгах чадвар нь гол зэвсэг юм.

Хумх бол: Дарамтанд орвол хөдөлгөөнгүй хий болдог. Бодол санаа чинь буцалж байдаг. Төлөвлөгөөнүүд ар араасаа ундарч байдаг.

Ихэр бол: Өөрчлөмтгий хий бөгөөд нэг бол дулаахан, нэг бол хүйтэн,заримдаа нэгэн зэрэг халуун хүйтэн болчихсон байдаг.Оюун ухаан болон хүн татах чадвараа ашиглан амьдрах бөгөөд шаардлага гарвал зайлсхийж зугтааж чаддаг.

Гэр орны нөхцөл:  Хий махбодитой хүмүүс агаар салхи ихтэй газар амьдарвал зохимжтой. Битүү орчинд ажиллахдаа цонхны хажууд суухыг хичээгээрэй. Боломж олдвол салхинд их гарч байгаарай.

Аз авчрах сүлд бол:  Элф хэмээх урт чихтэй далавчтай шидтэн бөгөөд агаар салхи ихтэй газар байршуулвал сайн.

Гал ( Хонь, Арслан, Нум )

Ойн түймэр мэт оргилсон дүрэлзсэн зан ааштай, сэргэлэн, түргэн ууртай.Жижиг сажиг асуудал дээр тэвчээр гаргахдаа маруухан, урт удаан тайлбар тавих дургүй, юмыг дор нь хүлээн авах чадвартай хөөрүү хүмүүс.Аливааг бодолгүй хийчих гээд байдаг хандлагатай.Түргэн зангийхаа үр дүнд хйисэн үйлдлээ хараад түүндээ харамсахаас татгалздаг.Халуун цустай дур булаам.Халуун сэтгэл, сэтгэлийн хөдөлгөөн зэргээрээ бусдыг өөртөө татдаг.Ер нь бол их азтай хүн, харин нэг азгүйтвэл шил дараалан бүтэлгүйтдэг.Найз нөхөд хань ижлээ гал болон хий махбодитой хүмүүс дундаас сонгоорой. Галыг асаахын тулд агаар хэрэгтэй. Харин устай харшилдаг.Нэг бол ус нь ууршина нэг бол гал нь унтарна.Гал нь шороотой зохицох боловч шороо нь галыг багасгах, харин гал нь шороог түлчих гээд байдаг.

Давуу талууд: Шийдвэр гаргахдаа сайн яриасаг, хөдөлгөөнтэй, өөдрөг үзэлтэй, эрч хүчтэй, царайлаг.

Дутагдалтай талууд: Тэвчээргүй захиран тушаах дуртай,өнгөцхөн өөртөө дэндүү итгэлтэй, зөрүүд ойр ойрхон уурладаг,салхин дэвүүр шиг бөгөөд сээтэгнэх дуртай.

Хонь бол:  Жинхэнэ гал шатамхай бодисуудыг шатааж буй мэт унтрашгүй бөхөшгүй гал.

Арслан бол: Жигд тогтвортой асдаг гал.Тийм ч огцом зан гаргаад байдаггүй бөгөөд хонь нум хоёрыг бодвол тууштай нэгэн.

Нум бол:  Хувирамтгай гал аянга л гэсэн үг.Гэнэт асч гэнэт унтарч хөрдөг.

Гэр орны нөхцөл: Задгай гал, камин зуухтай том тасалгаатай сэрүүн орчинд ажиллавал тохиромжтой.агааргүй бүгчим, жижиг орон зай тохиромжгүй.

Аз авчрах сүлд бол:  Гал дотор орших Саламандра буюу гүрвэл юм.


URL:

Сэтгэгдэл бичих