Монголын ам.долларын хөрөнгөтнүүд олон улсын жагсаалтад оржээ
Сингапурт төвтэй “WealthX” компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргахад Монголоос хоёр хөрөнгөтөн багтжээ.
2014 онд дэлхийд 2,325 тэрбумтан тоологдсон нь түүхэн дээд амжилт болсон ажээ. Энэ нь 2013 оныхоос 7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 7.3 их наяд ам.доллар буюу өмнөх жилээс 12 хувь өсч.
Тэрбумтнуудын 63 хувь нь хувийн (private) компаниас хөрөнгөжсөн ба 81 хувь нь өөрөө баялгаа бүтээсэн. WealthX-ын таамаглаж байгаагаар 2020 онд дэлхийн тэрбумтнуудын тоо 3,800 хүрэх гэнэ.
Энэ 2014 онд анх удаа хоёр Монгол хүн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад оржээ. Жагсаалт гаргагчид тэдний нийт хөрөнгийн хэмжээг хоёр, хоёр нийт 4 тэрбум ам.доллар гэж тооцжээ.
Тэгвэл бид “Шинэ үеийн баатар HERO” сэтгүүлээрээ 2011 онд Монголын 100 баяны жагсаалтыг гаргаж, зарлаж байсан.
Тэр үед MCS-ийн Ж.Оджаргалаас эхлээд Монголд хэд хэдэн ам.долларын тэрбумтан байгаа гэдгийг тодруулж байсан билээ. Тэгвэл бидний хийж эхлүүлснээр Монголын тэрбумтанууд Дэлхийн баячуудын жагсаалтанд орж эхэлсэн нь энэ.
uls.mn
URL: