Монголын сайдууд Баянаа аваргыг таньдаггүй
Монголын төр дампуурна дампуурна гэхэд арай л дэндүү хайнга нөхдүүдээр самруулаад байх шигээ. Саяхан ингэсийн байна. “Монгол Улсын Олимпын Медиалтнуудын Xолбоо”-оос санаачлан эрүүл мэндийн сайд Ламбаад нэгэн хүсэлт гаргажээ. Тэрэндээ 20-р зууны Монголын суу алдартнууд болох олимпын медиалтнуудаа шагнуулах тухай санаачлагыг дурьдсан байж. Үнэндээ нэгэн цагт энгүй байж олимпын дэвжээнээ Монгол нэрийг гаргаж явсан ахмад тамирчдаа төр нэг удаа харж үзэхэд болохгүй ч юм юу байх вэ? Яг л ийм сэтгэлгээгээр асуудалд хандсан Ламбаа сайд ч тодорхойлолтыг нь бүрдүүлэн засгийн газарт хүргүүлсэн юм байна. Тэгсэн тэр олимпын алдартнуудын тэргүүн хэсэгт байсан Монголын алдарт их аварга Хорлоогын Баянмөнхийг олимпийн хүрэл медиалын болзол хангасан гээд явуулчихсан байх юм. Ламбаа сайд Баянаа аваргыгаа мэдэдгүй ээ. Бүр олимпоос ямар медаль хүртсэнийг нь ч санадаггүй ээ! За яах вэ адилхан нас өндөр гарсан сайд алдаж оносын байлгүй гээд бодсон чинь Монгол улсын засгийн газар нь бас мэддэггүй ээ! Ламбаа сайд Баянаа аваргыг олимпын хүрэл медалтай гээд явуулчихдаг цаана нь өнөөх засгийн газрын гишүүд хуралдаж байгаад за Баянаа аварга олимпоос хүрэл медал хүртсэн юм чинь шагная.
Гэхдээ мөнгөн медиалтнуудыг 15 саяар шагнаж байгаа болохоор хүрэл медалтай юм чинь аваргадаа 10 саяыг өгчихөе хэмээн шагнах журмаа батлаж онигоо болжээ. Ийм ч ичмээр юм гэж байхуу таминээ. Монгол битгий хэл дэлхий мэддэг ганц хүнээ Монголын төрийн түшээд сайд дарга нар нь мэдэхгүй хөгөө хөлдөө чирээд явхын чинээ хэн санах вэ дэ? Ичихгүй бол 10 жилийн сургуулийн нэгдүгээр ангиас ороод Баянаа аварга олимпоос ямар медаль авсан юм бол гэвэл торохгүй хэлээд өгөх байх даа.
URL: