Гэр хорооллын гарах орох замыг нээж засварлалаа
Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас санаачлан Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн 21-р гудамжны орцыг хаасан бетонон хавтанг зөөж автомашин чөлөөтэй зорчих гарцыг нээсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангасан. Зөөж холдуулсан барилгын хавтангууд 21-р гудамжны замыг хаахаас гадна албан бус хогийн цэг үүсгэж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тус албанаас Хорооны Засаг даргатай хамт очиж гудамжийг чөлөөлөхийг шаардан, 7 хоногийн хугацаа олгосон боловч хавтангуудыг холдуулаагүй. Улмаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн техникээр албадан холдуулах арга хэмжээ авахаар болоход кран багтаагүй. Тиймээс тухайн иргэнтэй ярилцан хавтангуудыг өөрийнх нь хөрөнгөөр хашаанд нь оруулж хураан үүссэн хогийн цэгийг цэвэрлүүллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you7
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you13
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/