Д.Энхбаатар онгоц зарсан гэсэн нийтлэл бичсэн сэтгүүлчээс 100 сая төгрөг нэхэмжилжээ

91a70110d6f8f0original

“Монголын мэдээ” сонины энэ сарын 21-ний өдрийн дугаар болон Оллоо.мн сайтад “Сураггүй болсон байлдааны нисэх онгоц “казино” Д.Энхбаатарын гараар оров бололтой” гарчигтай нийтлэл гаргажээ. Харин уг нийтлэлийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, бригадын генерал Д.Энхбаатар ор үндэсгүй мэдээлэл бичсэн хэмээн “Монголын мэдээ” сонинд хандаж шаардлага хүргүүлжээ.

Тэрээр өөртэй нь холбоотойгоор гаргасан онгоц зарсан хэргийн тухай бичсэн нийтлэлийг нэр хүндийг нь гутааж, доромжилсон хэмээн үзэж сэтгүүлчээс нь 100 сая төгрөг нэхэмжлэн “Генерал Д.Энхбаатараас уучлалт гуйж байна. Миний буруу” гэсэн өгүүлбэрийг нийтлэлийнхээ мөрийн тоогоор бичиж сонинд нийтлэх, уучлалт гуйсан мэдээллийг дангаар нь нэгдүгээр нүүрэндээ нэг сарын турш нийтлэхийг шаардсан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих