Монголчууд Хятад хүн Монгол эхнэр авахыг хориглосон хууль гаргаж байжээ

527-141681980812dfssdfs

Нэг үеийг бодвол монгол охид хүүхнүүд маань ямар улсын хэдэн настай иргэнтэй гэрлэж, тогоог нь барин, ёстой л эрх чөлөөгөө эдэлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэдний нэлээд нь дотор иргэдийн тогооны хүн болоод буй. Харин монголчууд хятад хүн монгол эхнэр авахыг хориглосон хууль хүртэл гаргаж байв.

Сайшаалт Ерөөлтийн зургадугаар он. Улиастайн хэбэй амбан Юнбүү үүнээс хойш Монгол газар хоргодон сууж эм авахыг цаазлан хууль хэмжээ тогтоон айлтгаад уламжлан их журганаас зарлаж ирсэн нэгэн зүйл.

Гадаад монголын Төрийг засах явдлын яамны бичиг. Халхын Сайн ноён аймгийн хамаарсан чуулганы дарга төрийн жүн ван Дэмчигжав нарт тушаан илгээв. Явуулахын учир. Манай журганаас айлтгасан нь. Зарлигийг дагаж хэлэлцээд айлтгахын учир. Сайшаалт Ерөөлтийн зургадугаар он намрын тэргүүн сарын шинийн тавнаа цэргийн тухайн газраас хуулж гаргасан Халхын ван Цэвэгжавын нутгийн хэргийг шийтгэж илгээв.

Улиастайн хэбэй сайд Юнбүүгийн газраас Монгол газарт хоргодож суусан иргэд (хятад хүн)-ийн байдал дүрсийг хянан үзэж, иргэд монгол эм авах явдлыг чангалан цаазалж урьд нэгэнт авсныг нь тэдний хоёр этгээд дуртайг үзэж цөм дараа дараагаар аваачуулахаас гадна үүнээс урагш жич зорин явж зоргоор авах нь буй бөгөөс иргэдийг ямар мэт хүнд ял тогтоох, харьяат засаг монголыг хэрхэх ял болгох явдлыг журганд тушаан илэрхийлж, нэг хууль тогтоож дотоод, гадаад засагт нийтээр явуулж, үүрд дагаж явуулах ажаамуу хэмээн Сайшаалт Ерөөлтийн зургадугаар он намрын тэргүүн сарын шинийн дөрөвнөө айлтгасан нь.

Зарлиг Монгол журган хэлэлцээд айлтгагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж хуулж журганд хүрч иржээ. Түшмэл манай хэлэлцсэн нь. Юнбүүгийн газраас Халхын дөрвөн аймаг, дотоод газраас баахан хол, энгийн учир хэрэглэх цай тамхи бүсийн зэрэг юм зүйл цөм худалдаа гүйлгээ ардад итгэж даамжран авч ирээд арилжиж хэрэглэмой.

Үүнд язгуураас одоо болтол тасралгүй хойш урагш явсаар маш жил удав. Үүний дотор харилцан төлөөслөж авсан юм зүйлийн өр жил жилийн шинэ хуучин залгалдаж татлаж цугларсаар нэг цагт хэрхэвчээр хямдын тодорхойлон үл чадахын учир.

Иргэд Монгол газарт суусаар өр авах нь буй бөгөөд монгол иргэн харилцан боловсон учирт зарим нь эм үгүй иргэн хоёр этгээд дуртайг үзэж бас монгол эмийг эм болгож авч улам улмаар өрх хөрөнгө байгуулж хөвүүд ач нар төрж биөэ татуулж эл хөтлөн чадахгүй даруй Монгол газарт хоргодож суусан нь бас ч маш олон.

Тэнгэрийн тэтгэсний тавин хоёрдугаар он. Журганаас иргэн Цой Мин Лиян монгол эмийг алба хэрэгт эдүгээ дотоод гадаад нэг гэр, иргэн монгол цөм нэг адил Монгол цаазын бичгийн дотор, иргэд монгол эмийг эм болгож авахыг цаазалсан нэг зүйлийн хуулийг айлтгаж хассан учирт түүнээс эл цаазалсангүй иргэд илэрхий монголчууд эмийг эм болгож авч явсан нь эл олон болсон гагцхүү авсан хойно хөвүүд ач нарыг аж төрж хөвүүд эмийг эсвээс иргэдийн дураар уг газарт аваачуулах эсвээс үл аваачуулах хэрхэх болгох явдлыг огт илэрхийлж хууль тогтоосонгүйн тул иргэд монгол эмийг авсны хойно цөм аймшиггүй дотор газар аваачихгүй хагацаж үл чадахуйд даруй төрсөн хөвүүд ач нарыг хамтаар Монгол газарт суусаас хоёр гурван үе нь цөм буй.

Үүнд нэгэнд өөрийн учир хоргодож сууж, нэгэнд харин хөвүүд эмийн учир биеэ татуулж хойш буцаж үл чадах нь их дундуур буй. Боолын мунхаг санаанд Монгол газарт хоргодож суусан иргэн олон болсны хойно дараг дараагаар хөөж шийтгэх будлиан болохоос харин ч тэдний хоргодож суух учрыг хянан илэрхийлж хууль тогтоон дагаж явуулж өөрсдөө удаж хоргодож суухуйд хүргүүлэхгүй болгож шийтгэвээс монгол, иргэн хоёр этгээд цөм тус бүхүй мэт байцааваас.

Эдүгээ дотоод гадаад нэг гэр монгол, иргэн цөм нэг адил. Богд эзний албат иргэн монгол эмийг эм болгож авахьг цаазлахгүй тэдний дуртай өгөх авахуйн тулд авсан хойно чингэх зүй нь тэдний хоёр этгээг дуртайг үзэж хөвүүд эмийг хамтаар иргэний дураар аваачуулваас болох явдльг илэрхийлж хууль тогтоон ухуулахуйд тэдний өчнөөн яс махыг далбаруулахуйд үл хүрэх бөгөөд, хоргодож суусан нь өөрсдөө цөөн болмой.

Үгүй болвоос үүнээс урагш иргэд монгол эм авах явдлыг чангалан цаазлаад урьд нэгэнт авсныг нь тэдний хоёр этгээд дуртайг үзэж цөм дараа дараагаа; аваачуулахаас гадна жич зорин явж зоргоор авсан нь буй бөгөөс иргэдийг ямар мэт хүнд ял тогтоох харьяат засаг монголыг хэрхэх ял болгох явдлыг цаазалж нэг хууль тогтоож үүрд дагаж явуулбаас үүнээс хоргодож суусан нь бас ч өөрсдөө улам улмаар цөөхний тул, хоёрд цөм тус болох мэт нийлэлцэх үл нийлэлцэх явдлыг гуйх нь.

Богд эзэн гэгээний толилж журганд тушааж хэрхэх болговоос зохих явдлыг илэрхийлж нэг хууль тогтоож дотоод гадаадад нийтээр явуулж үүрд дагаж явуулах ажаамуу хэмээн айлтгажээ.

Байцааваас тогтоосон хуульд: Иргэн монгол эм авах явдлыг чандлан цаазалмой. Гагцхүү Тэнгэрийн тэтгэсний тавин хоёрдугаар он Шүүх явдлын яамнаас иргэн Цой Мин Лиян монгол эмийг алба хэрэгт хэлэлцэж, монгол цаазын бичигт иргэн нар монгол эмийг эм болгож авч, хөвүүд ач нар төрж үе улиран монгол газарт хоргодож, тэдний яс махыг талбараж үл чадахад хүргүүлжээ.

Эдүгээгээс хэрэв хууль тогтоож үл цаазлах болвоос иргэд монгол газарт хоргодож суусан нь улам улмаар эл олонд хүрээд, тариа тарьж худалдаж бүхүйд зальт зусар иргэд зүйл зүйлээр арга зохиогоод монголчуудын мал адуулж аж төрөх хуучин ёсыг хохируулж хойч өдөр мэхлэн хөөж нэхүүлэвч магадын будлиан аж төрөхөө бодож, иргэд сууж одоод бас нүүж үл чадах явдал буй.

Эдүгээ Юнбүүгийн хуульчлан айлтгасан иргэд монгол эм авах явдлыг мөнхүү хуучин ёсоор цаазлах нэгэн зүйлийг хянаваас урьд айлтгаж цаазлах хуулийг хассанаас иргэн монгол эм авах нь эл олонд хүрчээ.

Зүй нь хуучин ёсоор хуулийг дахиулваас зохихын тулд амбан бат олдвоос үүнээс урагш иргэд монгол эм авах явдлыг мөнхүү хууль ёсоор чангалан цаазалж урьд нэгэнт авсныг нь бас ч Юнбүүгийн айлтгасан ёсоор тэдний хоёр этгээдийн дуртайг үзэж цөм дараа дараагаар уг нутагт авчруулсугай.

Гагцхүү цаазалсан хойно басхүү зоргоор монгол эмийг авах нь буй бөгөөс бусад хүнд заалдаж гаргасны хойно нэгэнт авсан эмийг ховхруулж төрхөмд тушааж эргэж эм өгсөн хүнийг гурван сарын дөнгө өмсүүлж өдөр дүүрсний хойно зуун ташуур ташуурдаж, хуулийг зөрчсөн иргэнийг бас ч гурван сарын дөнгө өмсүүлж өдөр дүүрсний хойно зуун ташуур ташуурдаж таалуулан уг нутагт илгээсүгэй.

Монгол эмийн харьяат тайжийг гурван есний мал торгож, байцаахыг алдсан харьяат засгийг зургаан сарын пүнлүү хасаад цээрлэл үзүүлсүгэй. Хэрэв харьяат засаг тайж бие байцааж гаргаваас ял хэлэлцэхийг хэлтэрүүлсүгэй.

Нийлэлцэх үл нийлэлцэх явдлыг зарлиг буулгасны хойно дотоод засгийн зургаан чуулган Халхын дөрвөн аймагт нийтээр тушаан явуулж нэг адил дагаж явуулахаас гадна, үүнийг мөнхүү монгол цаазын бичигт оруулж тогтоосон хууль болгож үүрд дагаж явуулсугай хэмээмой. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймой хэмээн Сайшаалт Ерөөлтийн зургадугаар он намрын тэргүүн сарын хориноо айлтгасанд.

Зарлиг хэлэлцсэн ёсоор болго хэмээснийг хичээнгүйлэн дагаж үүнийг Халхын Сайн ноён аймгийн хамаарсан чуулганы дарга Төрийн Жүн ван Дэмчигжавд тушаан илгээв.

Сайшаалт ерөөлтийн зургадугаар он намрын дундад сарын шинийн долоон.

Ингэж хужаатай суухыг хуулиар хорьж байв. Төвдтэй суухыг төвөгшөөж байсангүй.

Эх сурвалж: “Байлдан дагуулагч” сонин


URL:

Сэтгэгдэл бичих