Ц.Элбэгдоржид орчуулагч хийж байсан судлаач залуу Бээжинд амиа алдлаа

5b98a51d844cf083418c7193dcee292b_L

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хятадад хийсэн төрийн айлчлалын үеэр түүний орчуулагчаар ажилласан Монгол залуу Бээжинд амь насаа алдсан байна. Тодруулбал Бээжингийн Их сургуулийн докторант, МУИС-ын багш, хятад судлаач Ц.Ганбаатар өөрийн өрөөндөө цээжиндээ хутгалуулж амиа алдсан байжээ. Энэ хэрэгт хятадын цагдаа нар амиа хорлосон гэх дүгнэлтийг их шуурхай гаргасан байна.

Түүний докторын судалгааны сэдэв нь Чингис хааны урилгаар Монголын эзэнт гүрэнд айлчилсан, зарим домогт өгүүлснээр мөнхийн хутгийн тухай яриа өрнүүлсэн гэх доагийн шашины томоохон төлөөлөгч даяанч Чан Чунь бумбийн амьдрал, тэмцэл байсан гэнэ. Чингис хаан болон Чан Чунь бумба нарын харилцаж асан захидлууд болон хамтран үйлдсэн хасбуу тамгат гэрээний бичгийг олж, судалгааны эргэлтэд оруулах нь түүний эрдэм шинжилгээний ажлын зорилго байсан гэж хамтран ажилладаг нөхөд нь баталж байгаа аж.

Амьдрах хүсэл тэмүүлэл нь ид буцалж байсан байж таарах судлаач залуугийн цээжин тус газраа хутгалж амиа хорлосон хэрэг Монголчуудад битүү хардлага төрүүлсээр байна.

Г.ДАВАА http://tungalag.mn/index.php/2014-06-25-11-26-55/item/399-2014-11-23-09-35-32


URL:

Нэр: бббб Огноо: 25 November 2014

орчуулгаасаа болоо биздээ 1-р ийн юу ярьсныг сайн мэддэгээсээ болсон байхаа

Нэр: rr Огноо: 25 November 2014

yabuulga ezen ni todorhoi

Сэтгэгдэл бичих