Шинжаан бүсгүй түлэгдсэн Б.Билгүүдэй хүүд есөн сая төгрөгийн хандив цуглуулжээ
Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү аравдугаар сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн билээ.
Тэрбээр түлэгдэлтийн дөрөвдүгээр зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн байна.
Анхан шатны тусламжийг Монголд хийлгэсэн бөгөөд зүүн хөлийг өвдөгний доогуур тайрахаас аргагүй, мөн хурдан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй бол цусанд нь халдвар орон амь насанд нь аюултай гэж үзсэн. Бээжин хотын нэг эмнэлгээс нааштай хариу өгсөн бөгөөд хүүгийн эцэг эх яаралтай эмчилгээнд ороод байгаа юм.
Хэдийгээр хүүхдийн амь нас аюулгүй болж, хөлийг нь тайрахгүй ч гэсэн арьс болон махыг нөхөх эмчилгээ хийж, мөн хоёр удаагийн мэс засалд орохоор болсон. Энэхүү хагалгаанд ороход 60 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Тэгвэл хүүгийн эмчилгээнд хандив цуглуулахаар сэтгүүлчид нэгдэн мэдээлэл хүргэхээр болж, УИХ-ын гишүүдийг cebucket challenge шиг хандив өргөх аянд уриалахаар болсон юм.
Үүний зэрэгцээ эцэг эхчүүдэд хандан хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар эрсдлийг бууруулах зөвлөмж зөвлөгөөг бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байгаа юм байсан юм. Хүүд УИХ-ын гишүүн Х.Баттулга зэрэг төр засгийн албан тушаалтнууд тусалж хандив өргөсөн бол сэтгүүлчид хамтран бүх сүлжээгээр мэдээлэл тараасны хүчээр монголчууд гар нэгдэн хандив өргөж эмчилгээний 50 хувийг цуглуулж чадсан юм.
Түүнчлэн, Шинжааны монгол бүсгүй түлэгдсэн Б.Билгүүдэй хүүд 20 мянган юань цуглуулж хандивлажээ. Шинжааны Ө.Оюунчимэг гэх бүсгүй түлэгдсэн хүү Билгүүдэйд туслах хандивын арга хэмжээг Эрээн хотод зохион байгуулан мөнгө цуглуулжээ.
Ө.Оюунчимэг нь Монголд санхүүгийн чиглэлээр суралцаж байжээ. Монголд суралцаж байгаа түүнд амьжиргаагаа залгуулах мөнгө хэрэгтэй байсан учраас Хятадын нэгэн компанид ажиллаж байсан гэдэг.
Гэтэл манай хууль хяналтынхан түүнийг суралцахын хажуугаар ажил хийж хууль дүрэм зөрчсөн гэдгээр хар тамга дарж Монголоос албадан гаргасан юм билээ. Ө.Оюунчимэг хууль хяналтынханд гомдож явдаг ч гэсэн элэг нэгт ахан дүүс болсон Монголчууддаа тус дэм болохыг байнга хичээж явдаг хэмээн ярьсан байна. Монголд эргэж орж ирэх эрхээ хасуулсан сайхан сэтгэлтШинжаан бүсгүй маань Монгол төгрөгөөр есөн сая шахам төгрөгийн хандивыг түлэгдсэн хүүд цуглуулж чаджээ.
mminfo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ёоёо муу нь муудаа дээрэлхүү гэгчээр, хөөрхий муу өвөрмонгол оюутныг хүчээр гаргаад байхдаа яахав дээ… монголыг мянга мянган хүмүүс ирж ажилладаг англи, америк, солонгос гээд андуураад бодцийн байхдаа…мөрөөдцийн өвөр монголчуудаас өөр хэн ч тоож ирэхгүй штээ.