Д.Зоригт гишүүн мөрийтэй тоглоогүй гэнэ

918cbc5f5e41d3eboriginalУИХ-ын гишүүн Д.Зоригтыг өнгөрсөн амралтын өдөр мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд баригдсан гэх мэдээлэл гараад байсан. Түүнийг “Макс” группийн захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нарын хамт “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан гэж мэдээлсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Зоригт мөрийтэй тоглосон гэх мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Тийм зүйл байхгүй. Би “Вояж” гэдэг нэртэй зочид буудалд очоогүй. Энэ мэдээлэл хаанаас гарсныг лавласан.  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн яригдаж байгаа энэ цаг үед бодлогоор ийм мэдээлэл тараасан байна лээ” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих