Д.Индра эрүүгийн хэрэгт татагджээ

5bc34ee76ee50b93big_500x500

Энэ оны хувьд олны танил охид хүүхнүүд гэмт хэрэгт өртсөнөөрөө ихээхэн сенсацитай жил болж өнгөрч байна. Саяхан гэхэд л олон жил нөхөрлөж явсан жүжигчин эмэгтэйчүүд нэг нэгэндээ хүлээцтэй хандаж чадаагүйн улмаас нэг нь эмнэлэгт нөгөө нь шоронд хадагдсан игзаар хүрэм явдал болсон. Энэ бүхний цаад шалтгаан хов жив, нэг нэгнийхээ дээр гарах гэсэн өчүүхэн үл ойлголцол байх мэт. Тэгвэл охид эмэгтэйчүүдийн эдгээр ноцтой гэмт хэргүүд дуусаагүй бололтой.

Тодруулбал яг энэ өдрүүдэд бас нэгэн олны танил эмэгтэй хуулийн байгууллагад данстай болжээ. Дашбалбар агсны охин Д.Индраг танихгүй хүн ховор. Албан ёсны үр хүүхдүүдээс нь илүүтэйгээр олонд танигдсан тэрээр СУИС-д магистрт сурахынхаа хажуугаар дадлагажигч багшаар ажилладаг, урлаг соёлынхны дунд танил ихтэй нэгэн гэнэ. Өөрийнхөө хийсэн бүтээснээр гэхээс илүүтэйгээр аавынхаа нэрээр алдаршсан тэрээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэргийн 111.2 буюу бусдыг олон нийтийн хэрэгслээр гүтгэн доромжилсон хэргээр татагдсан ажээ.

Хэнийг гүтгэж доромжилж нийгэмд харлуулчихваа гэтэл мөн л энэ оны томоохон сенсацийн эзэн загвар өмсөгч, үе үеийн Гоёл наадмын оролцогч Г.Дэлгэрмааг гэнэ. Түүнийг Мон-Эрдэнэ группын эзэн П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх цагаас хойш олон нийт таньдаг болсон бөгөөд тэрээр тухайн хэргийн талаар ний нуугүй дэлгэж хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийн хувиар нийгэмд хүчтэй дуу хоолой болсон зоригтой нэгэн. Уг нь бол хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч гэж олонд өөрийгөө зарлах зориг хэнд ч байхгүй мэт.

Тиймээс түүнийг олон түмэн буруугаар ойлгох ч явдал байсан. Харин тэрээр өөрийгөө гэмт хэргийн хохирогч гэж зарлаагүй бөгөөд түүнийг олон нийтэд дэлгэн хууль бус цаашлаад ёс зүйгүй авирласан этгээд бол дотны найз нь болох Д.Индра гэнэ. Эмэгтэйчүүдийн нөхөрлөл хэврэг гэж энэ дээ. Д.Индра нь Дэлгэрмаагаа  нийгэмд буруугаар ойлгуулах зорилгоор гэр бүл үймүүлэгч гэх зэргээр телевиз, сайтаар ярьж явсан балаг нь ийнхүү түүнийг эрүүгийн хэрэгт татсан ажээ.

Энэ талаар бид Г.Дэлгэрмаатай холбогдож тодруулахад тэрээр “Энхмөнхийн хувьд хэрэг нь бүрэн дуусаагүй хэвээр байгаа, угаасаа цагдаагийн байгууллага бүхэл бүтэн найман сар шалгасаны үндсэнд П.Энхмөнхийн үйлдсэн хэргийг нотлогдож байх тул яллах шаардлагатай гэсэн дүгнэлтийг бүүр дөрвөн ч удаа гаргасан. Харин тэр зул бөхийнхөө өмнө бадамладаг, тэнэгийн дуугүй нь үзэмжтэй гэж хэлээд хэргийг улсын прокурор хаасан гэх худал  мэдээг захиалгаар бичүүлээд таг болсон. Би тухайн мэдээг бичсэн сайтыг ч хуулийн дагуу шалгуулж нэр төрөө сэргээлгэж авна. Энхмөнх энэ хэргийг нуун далдлах гэж хамаг байдаг аргаа л хэрэглэж яваа сурагтай байна лээ.

Хэрэг хуучирдаггүй учир үнэн мөн нь гарах байхаа. Дүүргийн прокурор ашиг сонирхлын зөрчилтэйгөөр энэ хэрэгт хандсан талаар бид зохих түвшинд нь гомдол гаргаад явж байна. Энэ хэрэг бол угаасаа ойлгомжтой хэрэг. Тэр хүний хэргээ хүлээсэн бичлэгийг ч би дэлгэсэн. Тэр яг надад хэргээ хүлээсэн шигээ хуулийн байгууллагад хүлээвэл ял нь багасах боломжтой юм билээ. Гүй байлаа ч хууль шудрага л юм бол удахгүй ялаа эдлэх байлгүй дээ.

Д.Индрагийн хувьд миний найз байсан атлаа Энхмөнхийн эхнэртэй нь нийлж намайг олон нийтэд дэлгэж бас элдэв янзаар гүтгэн доромжилж байсан. Би найз байсны хувьд маш их тэвчээртэй хандсан. Түүнд худал ярьсанаа залруулах хугацаа бас боломжийг өгсөн ч Индра миний талаарх худал яриа бүхнээ зогсоогоогүй. Индрагийн балгаар миний нэр хүнд нийгэмд тэр чигээрээ унасан байна. Би бүрэн эрхтэй иргэн хүн, надад бусдад муу зүйл хийж, гэмт хэрэгт холбогдож явсан түүх байхгүй. Гэтэл намайг үг үйлдлээр доромжилж буй хүмүүс бол ёстой дэндэж байна.

Хуулийг хэрэглэх гэж гаргасан болохоос адгийн зарга арав хоног гээд орхиод байвал бүр даамжирдаг юм байна. Хүний нэр төр гэдэг маш эмзэг. Би л гэхэд гэмт хэргийн хохирогч болсон байж учир мэдэхгүй хүмүүст яг гэмт хэрэгтэн юм шиг л ойлгогдож нийгмийн элдэв дайралтан дунд л хэлмэгдэн амьдарч байна. Ер нь бол гэмт хэргийн хохирогчийг олон нийтэд дэлгэх чинь ялын хуультай. Тийм учраас Индра зэрэг хүмүүс ингэж муухай авирласан энэ бүхэндээ гэмшиж надаас болоод олон нийтээс уучлалт гуйж миний нэр төрийг сэргээж өгөх ёстой.

Гэтэл жоохон олонд танигдсан эцэг эхийнхээ нэрээр алдаршсан хэсэг хүмүүс чинь хүмүүжилгүй, бусдад маш дээрэнгүй тэгээд худалч байдаг юм байна. Түүндээ бантсандаа хэргээ нуух гэж танил болоод шүтэн бишрэгч хүмүүсийнхээ итгэл дээр цэцэг ургуулаад л бусдыг доош нь хийгээд өөрөө сайхан гэмгүй юм шиг шрекийн муур царайлаад яваад байдаг юм байна. Энэ бүхний хохирогч байхгүйн тулд нийгэмд үнэн зөвийг харуулах гэж л хичээж байна.

Тэгээд ч би иргэн хүний хувьд нэр төр алдар хүндээ сэргээлгэх зорилгоор хуулийн байгууллагад хандсаны дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн. Хэрэг шалгагдаж байгаа учир элдэв юм ярьж болохгүй байна. Индра намайг өөрийг нь цагдаад өгснийг мэдээд Германруу зугтчихсан юм шиг байна лээ. Одоо хуулийн дагуу авчрах байхаа” гэсэн юм. Ийнхүү Г.Дэлгэрмаа гэгч эмэгтэй эрүүгийн хэргийн хохирогч болсон гэдгийг манай хууль хяналтынхан тогтоосон байгаа юм байна.

Эндээс ажиглахад хэн нэгний эрх чөлөөнд халдана, гүтгэж доромжилно гэдэг тухайн хүний болоод гүтгэсэн хүний ч амьдралд хар толбо болон үлддэг ажээ. Хэн нэг эмэгтэй хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэдгийг олон нийтэд дэлгэх, гэмт хэрэгтэнтэй нь нийлж олон нийтийн өмнө гутаан доромжилно гэдэг Д.Индра мэт эмэгтэйн хувьд байж боломгүй гутамшигт явдал юм. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж Г.Дэлгэрмаа гэгч энэ эгэл даруухан эмэгтэйн нэр төр сэргэж нийгэмдээ хэвийн амьдрах болтугай.

khunnu.mn


URL:

Нэр: Зочин. Огноо: 25 November 2014

Энэ Дэлгэрмаа хохирогчийн дүрд тоглохоо болимоор юм. Өөрөө бусдын нэр төрийг хэлэх хэлэхгүйгээр гутаагаад гүйж байж. Өөрийг нь ч бас цагдаа шалгах хэрэгтэй ш дээ. Хэрүүл буцар шингэсэн хүүхэн.

Нэр: Зочин. Огноо: 25 November 2014

Индра минь энэ хэрүүлийн буцар шингэсэн хүүхнээс хол явах хэрэгтэй шүү.

Нэр: зочин Огноо: 28 November 2014

ЁСТОЙ БАЛИАР БУЗРЫН ХҮҮХЭН ДЭЭ ЭНЭ. ЭХ НЬ ХАЛТАР ГЭЭД НЭГ ҮМХИЙ АБОРТЧИН АЛУУРЧИН БАЙДАГ ЮМ. ЭЦЭГ НЬ Ч ГЭСЭН ТИЙМ ОЛОИГТОЙ ЮМ БАЙГААГҮЙ ШТ. УГИЙН СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ НЭГ БОЛ БИ ХЯТАД ГЭЭД НЭГ БОЛ БИ ХАРЬ ГАРИГТАЙ ЯРЬДАГ ГЭЭД СОЛИОРООД ЯВДАГ ӨВЧТЭЙ ЮМ БАЙСАН ЮМ. ЭНЭ ХҮҮХЭД ЯАВЧ ЭРҮҮЛ БИШ Л БАЙГАА. УДМЫН ЮМ БАЙЖ Л ТААРАА. ЭЦЭГ НЬ ОЛОН АВГАЙ СҮЛЬСОН УРДУУРАА УЛААН ЮМ ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨХГҮЙ ХАВИЙН ХҮҮХНИЙГ ОРОЛДСОН ЖИШГИЙН БАНЗАЛ ШИЗОТОЙ ЮМ БАЙЖ БАЙГААД СҮҮЛДЭЭ АРХИНД ОРООД СЭТГЭЦ НЬ БҮҮР МУУДААД ОЛОН ХҮНИЙ ХАРААЛ ИДЖИЙЖ ҮХСЭН ЮМДАГ. ОДООНЫ ХҮҮХДҮҮД Л ЯМАР БАЙСНЫГ НЬ МЭДЭХГҮЙ ШҮЛГЭНД НЬ ХОШУУРЧ САВААД БАЙГАА БОЛОХООР БУЗРЫН ЮМ БАЙСАН ШТ. ҮР ХҮҮХЭД ИЙМ БАЙХ НЬ БОЛ ОЙЛГОМЖТОЙ.

Нэр: Зочин Огноо: 10 May 2015

ЭНЭ бутач хүүхэн Индра ёстой бузар юм байна. Адилхан эмэгтэй хүн байж бузар сэжигтэнтэй нийлээд ёстой албан ёсны хүүхэд нь биш гэдгээ харуулж байна даа. Албан ёсны Борхүү гэдэг эхнэрийх нь хүүхдүүд их дажгүй сайн хүмүүс байдгийн ш дээ. Ёстой бузар юмнаас гарсан бузар эхнэртэй хүнтэй явсаар байгаад гаргасан хүүхэд нь энэ Индра гээд хүүхэн

Нэр: Anonymous Огноо: 23 February 2016

ИНДРА ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ ТЭР ХАЙРТ ААВРУУГАА

Сэтгэгдэл бичих