ТАВАН ТОЛГОЙН ОРД ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДНЭ

Газар доорхи баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж арвин их зоос олоод Монгол Улсаа хєгжvvлэх мэргэн санааг тєр засгийн тэргvvнvvд гаргаж тавьснаас хойш чамгvй хугацаа єнгєрлєє. Энэ удаагийн УИХ гурав, дєрвєн парламент дамжин яригдсан ч ажил хэрэг болж чадаагvй Оюу толгойн гэрээг соёрхон батлав. Харин vvний араас Таван толгойн гэрээ шил даран нэхсээр барианы газарт дєхєж ирсэн бєгєєд єнгєрсєн даваа гаригт гэрээний тєсєл нь хууль тогтоох дээд байгууллагад очсон байна. Тиймээс нэг их удахгvй чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулах биз. Энэ vед хэрхэн яаж, аль улстай хамтран ажиллах гээд заалт тус бvрээр нь ярьж, сайн мууг нь тунгаана. Гэхдээ Засгийн газраас оруулж ирсэн тєсєлд дутагдалтай зvйл олон байгаа гэх. Тvvний нэг нь Монгол Улсын эзэмших хувь хэмжээний асуудал юм. Энэ талаар Тєрийн ордон дотор жиг жуг гэж шивнэлдэх. Тодруулбал, нvvрсний томоохон ордоо гадаадынханд тавиад туух нь ээ. Гvйцэтгэх засаглалыг тєлєєлєн гэрээ боловсруулсан хvмvvс хамтран эзэмших компаниудаа сонгох гэж их л сvр дуулиантай юм болж байлаа. Бараг мэргэлж тvргэлэх дєхєж байсан санагдана. Гэтэл гадаадынханд найр тавин єгчихсєн бололтой. Уг нь, ирээдvйд эх орны эдийн засгийг тэтгэх томоохон орд л гэдэгсэн. Тиймээс арай ч зvгээр єгчихєєгvй байлгvй гэсэн бодол тєрнє. Ємнє нь, Оюу толгойн гэрээг батлахдаа нэлээн хэл ам дагуулан байж соёрхсон бол Таван толгойнх бvр ч илvv шvvмжлэлд єртєж, Засгийн газрыг бvрэн бvрэлдэхvvнээр нь огцруулахад ч хvрч магадгvй гэнэ. Яагаад гэвэл, гэрээнд нь дээрх ордын 40 хувийг урд хєршид, 20 гаруйг нь гуравдагч хєрш гэгддэг алс холын америкчуудад гэх мэтээр талласаар vлдэгдэл 36 хувийг нь хойд хєрштэйгєє хамтран эзэмшихээр тусгаж. Ерєнхийдєє орд газраа бялуу хуваахтай адилаар хэн нэгнийг гомдоохгvйгээр хуваарилсан байна. Ганцхан єєрт ногдох хувиа багасгасан аж. Мєн 36 хувийнхаа хэдийг нь єєртєє олгохоо тодорхой болгоогvй гэнэ. Ийнхvv хуваах болсон нь гайхалтай. Магадгvй Засгийн газрынхны тєлєгт дээрх байдлаар хуваа гэж буусан юм болов уу. Эсвэл гэрээ хийх, боловсруулахаар мордсон сайд нар нь зам мєрєє буруу гаргаснаас болж ийм шийдэл гарч ирэв vv. Ямар ч гэсэн барцад, саад чамгvй ихтэй зам туулж, он удаан жил яригдаж, єнєєдрийг хvргэсэн Таван толгойн гэрээ нэг иймэрхvv байдлаар л орж ирсэн гэх юм. Ашигт малт-малын vvцээ задаллаа гэж дэлхий нийтэд зар тvгээчихээд иймэрхvv байдлаар хуваагаад байх юм бол Монгол Улсад ашиг байна уу. Энэ талаар УИХ-ын гишvvн Г.Баярсайханаас тодруулахад “Оюу толгойн гэрээ маш муу хийгдсэн. Гэхдээ 100 хувь ємчилж байсан “Айвенхоу Майнз”-аас хураан авч 36 хувь эзэмшихээр болсон нь сайн талтай. Харин єнєєдєр Таван толгойн асуудал орж ирэхээр болж байна. Гэтэл тэр гэрээ шvv юманд нь Хятадад 40, АНУ-д 20 орчим, vлдсэн 36 хувийг нь Орос болон Монгол хуваан эзэмших талаар тусгаж. Ийм байж болохгvй биз дээ. Улс орныг нэг айл єрхтэй зvйрлvvлж бодъё. Хєргєгчєє орд газар гэж vзэж болно. Гэтэл нэг этгээд орж ирээд л мах, дараагийнх нь хvнсний ногоог тань авъя гэхээр шууд єгєх нь хэр оновчтой бол. Мєн гурав дахь хvнтэй нь тохиролцож байгаад гурилныхаа талыг єєртєє vлдээх гэж байгаатай яг адилхан. Учир нь, хоосон хонохгvйн тулд шvv дээ. Иймд уг гэрээг дэмжих бололцоо алга. Энэ бол тохиролцоо биш дээрэмтэй адил” хэмээн бухимдаж байлаа. Орд газраа эргэлтэд оруулж, мєнгє болгох ажил нэг иймэрхvv маягаар vргэлжилж байна. Цаашид vлдсэн ордуудаа энэ тогтсон жаягаараа хуваан эзэмшиж, хєрєнгє босгон улс орноо хєгжvvлнэ гэвэл “лєєлєє” биз. Томоохон бvтээн байгуулалтын ажлаа санхvvжvvлэх эх vvсвэрээ сул тавьж єгсєєр байгаа болохоор хэзээ тэр их бvтээн байгуулалтыг нь хийж, биеллээ олохыг бvv мэд. Ер нь, эх орныхоо эдийн засгийг хєгжvvлж, бэхжvvлэх хэрэг биш, гадаадын улс орны эдийн засгийг чадавхижуулаад байна. Мэдээж хэрэг ийм сайхан таатай нєхцєл санал болгож байхад хэн ч vгvй гэхгvй нь тодорхой. Харин уран “панаал” урсгаж чиний юм бол миний юм гэсээр хvрз шуудайгаа барин дайрах нь мэдээж. Тєр засгийн тэргvvнvvд, гишvvд, сайд дарга нар худлаа хэлж, хэдэн vедээ идээд ч барахгvй хур их хєрєнгєтэй болно гэсэн хоосон яриагаа зогсоож, сvр дуулиан болгон байгуулдаг гэрээгээ vзэглэхээ больсон нь ч дээр мэт.


URL:

Сэтгэгдэл бичих