Ч.Сайханбилэг засгийн газрын бүтцэд дахин өөрчлөлт оруулна
Шинэ ерөнхий сайд томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын бүтцэд дахин өөрчлөлт оруулах юм байна. Өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина.
Уг нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж 13 яам, 28 агентлагтай байхаар болсон. Одоо Ч.Сайханбилэг Засгийн газраа 14 хоногийн дотор бүрдүүлэх үүрэг хүлээгээд буй. Тиймээс бүтэц болон сайд нараа дахин оруулахаар төлөвлөсөн бололтой. Тэрээр парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгүүдэд өнөөдрөөс зөвшилцөх санал тавьж хамтарч ажиллахыг урих ажээ.
URL: