Олны танил бизнес төрийн байгууллагын эрхмүүд мөрийтэй тоголж байгаад баригджээ

57138Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан  өнгөрсөн баасан гаригт “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан УИХ-ын гишүүн эрхэм З болон зарим бизнесмэн, албан тушаалтнуудыг баривчилсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байсан. Тэгвэл З хэмээх УИХ-ын гишүүн нь Д.Зоригт байсан талаарх албаны эх сурвалжийн мэдээлэл  “Өдрийн сонин”-ий өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн байна. Харин хамт тоглож байсан хүмүүс нь УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группын захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нарын хүмүүс байсан талаар ч дурджээ.

Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа ч  тэдгээр эрхмийг гадуур байцааж байгаа бөгөөд “Баригдсан нь бид л болохоос хүн бүр л тоглодог шүү дээ” хэмээсэн талаар мөн л тус сонинд дурдсан байна.

УИХ-ын гишүүдийн дундаас хөрөнгө орлого, хураасан мөнгө, хөрөнгөөрөө толгой цохидог хүн бол Д.Зоригт. Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилладаг. 2008 оны сонгуульд 10-р тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон. 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Одод”, “Асуу”, “Миг даатгал”, “Кимон”, “Реалтор”, “Нэмнэ”, “Мэдуб”, “Новинза”, “Эф Эйч Ди”, “Эм Си Эс цамхаг” болон “Хайлааст”, “Гермес”, “Багануур”, “Орхон булаг”, “Орхон хөгжил” ХК-иудын хувьцааг эзэмшдэг. Жилийн орлого нь нэг тэрбум 244 сая 499 мянган төгрөг, гэр бүлийн орлого нь 110 сая 604 мянган төгрөг. Хадгаламжиндаа нэг тэрбум 270 сая төгрөгтэй гэж бүртгүүлсэн байдаг аж.


URL:

Нэр: ИРГЭН Огноо: 24 November 2014

ЭДНИЙ ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ БАЙХ ДАА.

Сэтгэгдэл бичих