Визгүй болсоноор сайн үзүүлэлтүүд нэмэгдэж байна

viz1Монгол Оросын хооронд энэ сарын 14-нөөс эхлэн визгүй зорчиж эхэлсэн билээ. Тэгвэл  визгүй зорчих эхний өдөр Монголын 530 гаруй иргэн Оросын хил гарсан бол Оросын 300 орчим иргэн манай улс руу орж ирсэн гэх статистик үзүүлэлт гарсан байна.

Оростой хил залгаа сумдын иргэдийн хувьд бүр ч таатай нөхцөл үүсээд буйг эх сурвалж өгүүллээ. Хилийн цаана аж төрдөг оросууд Монгол руу орж ирж, хилийн наана байрлах сумдын иргэд зочид буудал, дэлгүүр, саун гэх мэт үйлчилгээний газрууд байгуулж эхэлжээ. Мөн Эрээнцавын хилийн боомтоор гэхэд л долоо хоногт хоёр гурван  хүн л орж ирдэг байсан бол визгүй болсноос хойш Дорнодын Чулуунхороот сумыг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.

Тиймээс гаднаас худалдан авдаг барааны 30 хувийг ОХУ-аас авдаг байсан тоо нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэллээ. Энэ бүгдээс үзэхэд визгүй болсноор эдийн засгийн болоод хамтын ажиллагааны тал дээр ч харилцан ашигтай үзүүлэлтүүд гарч байгаа юм.


URL:

Нэр: nergvi Огноо: 23 November 2014

odoogoor sain muuni medegdeh boloogviee dvgneltee tvr azna

Сэтгэгдэл бичих