Дэлхийн хамгийн жихүүдэс хүрэм аймар 8 газар
1. Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей. Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей энэ жагсаалтыг тэргүүлж буй аж. Хойд Америкийн эмч нарыг бэлтгэн сургах цогцолборт байдаг энэ музей биологийн гаж олдворуудаараа “алдартай” юм байна. Тэнд маш олон тооны араг яс байх бөгөөд тэдэн дунд нь элдэв янзаар бүрэлдэж бий болсон сиамын ихрүүдийнх голчилно. Хоёр толгойтой хүүхэд, элгээрээ холбоотой ихэр гэхчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гэнэ.
2. Хавайн арлуудаас баруун өмнө зүгт орших Микронез дахь далайн гүн дэх “Цэргийн бааз” Японы тэнгисийн цэргийн хүчний нэлээд хэсэг нь энд байрладаг гэж хошигносон ч болохоор гэнэ. 1944 онд тэнд усан болон нисэх онгоц олноор нэг дор живснийг 1977 онд судлаач Жак Кусто илрүүлсэн юм байна. Энэхүү далайн ёроолын шүрэн арлын гол үзмэр болсон “цэргийн бааз”-ыг зорих хэрэгт дуртай жуулчдын хөл тасардаггүй бөгөөд олонхи нь харамсалтай нь хүсэл, шуналынхаа золиос болсоор буй аж.
3. Мексик улсын нийслэл Мехико дахь “Сонора” хэмээх илбийн зах
Жижиг, бүгчим тасалгаануудад суун, 10 ам.доллараар хүмүүсийг ядуу зүдүү байдлаас ангижруулах, эхнэр, нөхрийг эвлэрүүлэх зэргээр хувь заяаг нь тэгшитгэж өгөхийг амладаг мэргэч төлөгчдийг “Мехикогийн чөтгөрүүд” гэдэг байна. Тэднийг хэдий ийн нэрийдэж зэвүүцэх ч орон нутгийнхан төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс зочин гийчин зорьж хаширдаггүй гэнэ. “Чөтгөрүүд” хувь төөргөө харуулсан хүмүүст заслыг нь зааж өгөхдөө хүний хар нүднээс бусдыг худалдана. Элдэв амьтны чихмэл, могойн хор, мэлхий, гүрвэл, зэрлэг шувуу гээд худалдахгүй юм үгүй. Нэгэнт тэдэнд хандаж юм асуусан л бол ав, хий гэсэн болгоныг гүйцэлдүүлэхгүй бол аюул нүүрлэнэ.
4. Дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг нь Чили улс дахь Пасхийн арал
Тэнд чулуугаар зүсэж хийн газарт суулгасан том том, 1000-аад жилийн настай хөшөөнүүд байх аж. Хүн чулуунууд ямар нэгэн ид шидийн юм шиг аллагад буруутай мэт тэнгэр ширтэн зогсоно. Тэднийг бүтээн байгуулсан хүмүүс хаашаа алга болсныг зөвхөн тэд л мэдэх. Энэхүү 21 метрийн өндөртэй, 90 тонн жинтэй хөшөөнүүдийн хийц, хольцын нууцыг хэн ч мэддэггүй гэнэ
5. Луизиана дахь Манчакийн намаг
Нью-Орлеаны ойролцоо байдаг уг намгийг “Хий үзэгдлийн” ч гэж нэрлэдэг байна. Энэ намагт XX зууны эхээр дайн самууны хөлөөр олзлогдож ирсэн нэгэн бүсгүй амиа егүүтгэснээс авахуулаад олон хүн ясаа тавьсан гэж үздэг байна. Шувуудын оршуулгын газар ч гэж нэрийддэг энэ намгийн амгалан тайван байдлыг хааяа хөвөн гарч ирэх хүний хүүр л эвддэг гэнэ. Хүүрнүүд олон жилийн өмнөх байх авч жуулчдын “шинэ мах” ч хааяа таарах гэнэ.
6.Парис дахь хүний ясан хонгил
Энэ нь хотын доогуур 187 км үргэлжлэх хүний ясан хонгил бөгөөд зөвхөн багахан хэсэг нь л олон нийтэд нээлттэй аж. Бусдыг нь Цагдаагийн газар доорх хэсэг манаж байдаг байна. Мөч, толгойн гавлыг яг л агуулахад бараа хураасан лугаа өрсөн. Агаар хуурай, ер бусын зүйл байгааг мэдрэхүйц өвөрмөц орчин. Энд янз бүрийн бичвэр олон, ялангуяа Францын хөрөнгөтний их хувьсгалын үеийнх дийлэнх аж. Энэ хонгил аль 1785 оноос буюу Парисын оршуулгын газар ачааллаа дийлэхээ больсон тэр үеэс ийм байдалтай байгаа аж.
7. Венчестерийн байшин
АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хот дахь “Илбэт” хэмээх, зохион бүтээгчийн өвөрмөц шийдэл бүхий байшинг “Венчестерийн байшин” гэдэг байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын ч хөлсийг чийхруулдаг энэ байшинг хэрхэн барьсан нууцыг одоо хэр хэн ч тайлбарлаж чаддаггүй гэнэ. Хаалга нь үргэлж савж байх хаалганууд, хэн нэгний тасралтгүй алхах чимээ, энд тэнд сүүмэлзэж харагдах дөл, байсхийгээд өөрөө эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь үл ойлгогдох нууц олон аж.
8. Эдинбургийн Мэри Кингийн аймшиг
Эдинбург хот дахь XVII зууны аймшигт тахал өвчний ул мөр үлдсэн дүнсгэр саарал хэдэн гудамжийг дэлхийн аймшигт газруудын нэгээр нэрлэжээ. Жуулчид “Тэнд явж байхад хөл, гараас үл үзэгдэгч нэгэн зүйл татах шиг болдог” гэж ярьдгийг 1645 онд тахал өвчинд нэрвэгдсэн эцэг эхээсээ өнчирч хоцорсон бяцхан охины сүнс гэж үздэг байна. 2003 онд энд Мэри Кинг гэж хүн оюун санааны тайлагдашгүй ертөнцөд нэвтрэх хүсэлтэй хүмүүст зориулсан шинэ том байшин барьж, жуулчдыг олноор хүлээж авдаг болжээ.
URL: