Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгт гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилохыг дэмжих санал хураалт явагдлаа. Ийнхүү Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал хураалт явуулахад 42 гишүүний буюу 95 хувийн саналаар дэмжин баталлаа. Түүнийг томилохыг Г.Уянга гишүүн эсэргүүцэв. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилсон УИХ-ын тогтоолыг баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МАН-ынхан УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийхгүй юм байх даа. Шинэ УИХ бий болоход бас хуралдаа суугаагүй. Ажлаа хийхгүй бол яадаг билээ, аан тий цалин авахгүй.