Ц.Оюунгэрэлийг баяртай гэв

8972e106a7288c9boriginal

Н.Алтанхуягийн Засгийн газар унаад хагас сар лавтай боллоо. Харин дараагийн Засгийн газрын тэргүүн тодрох мөчийг нийгэм тэр чигээрээ хүлээж байна. Гагцхүү Ерөнхий сайдад нэр дэвшигч маань өөрөө гацаанд орчихоод буй. Үнэн хэрэгтээ засгийн хатавчинд үлдэх гэсэн “Шударга ёс”-чууд түүнийг дэмжиж байгаагаас бус АН өөрөө бүлэг дотроо ч дэмжих нь ёс төдий л байгаа.

Гэтэл Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсон юм шиг аашилж, тал засах сайдууд олон болж гэнэ. Нөгөө талаар дараагийн Засгийн газарт багтах гэсэн нөхдүүд ч түүнийг амраахаа больсон сурагтай.

Тухайлбал, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл шинээр бүрэлдэх Засгийн газарт үлдэнэ гэдгээ айлгаж тунин дуулгасан байна. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшигч маань “Чамайг бол хэзээ ч зөвшөөрөхгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын ажил урагш муутай байсан нь ч чамтай холбоотой. Чам шиг хэлхээтэй хэдэн ясыг монгол үндэсний үнэт өв соёл, бахархал гээд зогсож байгаа салбарын сайдтай Ерөнхий сайд унахгүй яах юм. Тиймээс чамайг баяртай л гэнэ” гэжээ.

unen.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 November 2014

Оюунгэрэл гэж хөдөөний энэ тэнэг хүүхэн АН-ын нэриййг үнэхээр гутааж байна даа. Уг нь гайгүй гэж бодож байсан.

Сэтгэгдэл бичих