2030 онд япончууд усан доор амьдрана
Хүн усан дотор амьдрах боломжтойг японы эрдэмтэд нотолжээ. Японы “Шимизу” корпорацийнхан Японы Засгийн газартай хамтарч 2030 он гэхэд далайн ёроолд хот байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Нийт 25 тэрбум долларын зардал бүхий энэ төслийг хэрэгжүүлсэнээр 5000 хүн амьдрах хотыг бүтээн байгуулах юм байна.
Японы “Шимизу” корпораци далайд 15 км үргэлжлэх бизнесийн бүсийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Зураг төсөлд багтсанаар зочид буудал, орон сууцны хорооллыг барьж, далайн эрчим хүчээр хангах аж.
Далай 3000-4000 метр гүн гэж тооцож байгаа бөгөөд энд нүүрстөрөгчийн диоксид, метан хий зэрэг бодис агуулагддаг. Гэвч эрдэмтэд далай доорх хот газар хөдлөлт, цунамийн аюулаас зугтаж чадахгүйн зэрэгцээ усны түвшинг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолж байгаа бөгөөд энэ бүхнийг шийдэх гарцыг хайж байгаа юм байна.
URL: