Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ерөнхийлөгч танилцуулна
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. уг хуралдаанаар МУ-ын 28 дахь ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох эсэх талаар хэлэлцэх юм. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МУ-ын Ерөнхийдөгч Ц.Элбэгдорж танилцулах аж. Мөн тус хурла дээр ТББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей дэлгэрэнгүй танилцуулах юм байна.
Одоогийн байдлаар АН-ын ҮЗХ-ны гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын 28 дэх Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлсэн. Энэхүү томилгоог парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөж дэмжигдсэн ч МАН харин дэмжээгүй билээ. Түүнчлэн өчигдөр орой хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ч.Сайханбилэгийг дэмжсэн ч МАН-ынхан хуралдаанд оролцоогүй юм.
URL: