Тагнаж байгааг илрүүлдэг программтай боллоо
Засгийн газрууд интернэтийн ертөнцөд тагнах чагнах ажиллагаа явуулдаг нь нэгэнт батлагдсан зүйл.
Тэгвэл хүний эрхийн Amnesty International байгууллага, Electronic Frontier Foundationбайгууллагатай хамтран хэн нэг хувь хүнийг тагнаж байгаа эсэхийг илрүүлдэг програм хангамж гаргажээ.
Detekt нэртэй энэ програм хангамжийг мэдээллийн аюулгүй байдлын экспертүүд бүтээсэн бөгөөд Windows XP-ээс эхлээд Windows 8 хүртэл системтэй компьютерүүд дээр ажиллана.
Зөвхөн илрүүлдэг ба харин устгаж чадахгүй юм байна.
Уг програм нь Германчуудын бүтээсэн FinFisher зэрэг тагнуулын програмыг илрүүлж чаддаг гэнэ. Тухайлбал саяхан түүгээр Бахрейны засгийн газар хүний эрхийн тэмцэгч нарын компьютерыг тагнаж байсныг илрүүлжээ.
Сонирхолтой нь FinFisher програмыг худалдаж авагсдын дотор Монгол улс байсныг санахад илүүдэхгүй.
Wikileaks сайтад дурдсанаар FinFisher-ын бүрэн лицензтэй хувилбар 50 сая евро хүрдэг болМонгол улс хамгийн том хэрэглэгчдийн нэг гэжээ.
ikon.mn
URL: